Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кавай Леонард "Жордан" брэндтэй гэрээгээ сунгахгүй байж магадгүй

SPS телевиз
2018 оны 3 сарын 5
SPS
Зураг зураг

Сан Антонио Спөрс багийн супер од Кавай Леонард “Жордан” брэндтэй хамтран ажилладаг билээ. Гэсэн ч тэдний байгуулсан гэрээ тун удахгүй дуусна. Талууд гэрээг сунгах тал дээр хэд хэдэн уулзалт хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Жордан” брэнд түүнд дөрвөн жилийн 20 сая долларын гэрээг санал болгосон ажээ. Харин Кавай Леонардын төлөөлөгч дээрх үнийн дүн Кавай Леонардын нэр хүнд, гаргасан амжилтад дүйцэхгүй гэж үзсэн байна.

Леонард сүүлийн хоёр улирал үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах санал асуулгад хоёр, гуравдугаар байранд бичигдэж байсан юм. Харин энэ улиралд бэртэл гэмтлээс болж цөөхөн тоглолтод оролцсон.

Түүний “Жордан” брэндтэй байгуулсан гэрээ ирэх 10 дугаар сард дуусах юм. Тус гэрээ дууссаны дараа Леонард өөр брэндтэй гэрээ байгуулах боломжтой болно. Гэсэн ч “Жордан” брэнд хүсвэл өөр брэндийн санал болгосон үнийн дүнтэй ижил гэрээг санал болгож Леонардыг авч үлдэх эрхтэй ажээ.

“Жордан” брэнд шинэ гэрээндээ Леонардын нэрийн пүүзийг худалдаанд гаргана гэж тусгаж өгөөгүй ажээ. Энэ нь мэдээж Сан Антонио хотын жижиг зах зээлтэй холбоотой юм. “Жордан” брэндтэй хамтран ажилладаг сагсчдаас Кармело Энтони, Крис Пол, Дуэйн Уэйд, Рассел Уэстбрүүк нар нэрийн пүүзээ худалдаанд гаргаж байсан юм.

Зураг