Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний хоёрдугаар хэсэг эхэлнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний хоёрдугаар хэсэг эхэлнэ.

Засгийн газрын 12 дугаар байр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд

11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийх ажил хэргийн уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Хууль, шүүхийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн талаар аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт НӨАТ-ын асуудлаар “Нарантуул” ОУХТ, “Сандэй” худалдааны төв, “Да Хүрээ”, “Хар Хорин” зах, Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо, “Дурсамж” холбооны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

"ARD" санхүүгийн нэгдэл"-ийн байранд

12:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клуб 2018 оны эхний хэлэлцүүлгээ "Шатахууны үнэ ханш эдийн засагт хэрхэн нөлөөлөх" сэдвээр хийнэ.

МҮЭСТӨ-нд

14:00 цагт "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

14:00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн гурван тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулсан бөгөөд тус лабораторийн нээлт болно.