Электрон худалдааны Амазон компани хоёр дахь оффисоо байгуулах хотыг шалгаруулах болсноо дөрвөн сар хагасын өмнө зарлаж байв.
Тус шалгаруулалтад өрсөлдөхөөр АНУ, Канад, Мексикийн 238 хот саналаа ирүүлжээ. $5 тэбумын өртгөөр байгуулагдах тус оффисийг тойроод олон тооны ажлын байр бий болох тул хотуудын хувьд маш чухал хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа юм.
Харин өчигдөр Амазон компани эдгээр хотуудаас эхний шатанд шалгарсан 20 хотыг зарлажээ.
Тэдний 19 нь АНУ-д байгаа бол нэг нь Канадын Торонто болсон байна.
Шалгарсан 20 хотыг жагсаавал:
Тус компанийн одоогийн төв оффис Вашингтон мужийн Сиэтл хотод байрладаг юм.
Эх сурвалж: Quartz