2018/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.30₮
B32
УЛААНБААТАР
-26°
|
-34°
B34
УЛААНБААТАР
-25°
|
-33°
B34
УЛААНБААТАР
-25°
|
-33°
13:00
S32
-28°
14:00
S32
-26°
15:00
S32
-26°
16:00
S32
-27°
17:00
S32
-28°
18:00
S32
-31°
19:00
S32
-32°
20:00
S32
-33°
21:00
S32
-34°
22:00
S32
-34°
23:00
S32
-34°
00:00
S32
-34°

Хятадын хөөргөсөн пуужингийн хөдөлгүүр хотод унаж, дэлбэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 14
iKon.MN

Өнгөрсөн Баасан гарагт Хятад улс Long March 3B пуужинг хөөргөсөн нь хоёр хиймэл дагуулыг тойрог замд хүргэх үүрэгтэй байлаа.

Хөөргөснөөс хойш удалгүй тус пуужингийн дөрвөн хурдасгагч хөдөлгүүрийн нэг нь Гуанши мужийн Шианду хэмээх жижиг хотод унаж, дэлбэрчээ.

Пуужинг Сичуань мужийн сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд энэ нь Шианду хотоос 700 орчим километр зайтай гэнэ.

Азаар хөдөлгүүр ямар нэг барилга байшин дээр унаагүй, хүний амь нас хохироогүй байна. Гэхдээ унасан хөдөлгүүрийн хортой түлш шатаж байгаа нь сошиал орчинд тарсан видео дүрснээс харагдаж байгаа юм. Уг түлш хүний арьсан хүрэх, эсвэл шатах үед гарах утаагаар нь амьсгалбал эрүүл мэндэд аюултайд тооцогддог.

Пуужинг хөөргөх үед ихэнх түлш шатаж дууссан байдаг ч бага хэмжээний үлдэгдэл нь эрсдэл дагуулсан хэвээр байдаг гэнэ.

АНУ-ын гол сансрын буудлууд нь далайн эрэгт байрладаг тул ийм уналт нь усанд ихэвчлэн тохиолддог байна. Харин Хятад улс хүйтэн дайны үед эдгээр буудлуудаа эх газрын гүнд байрлуулсан байдаг. Учир нь сансрын технологи, цөмийн зэвсгийн төслүүдээ тухайн үеийн ЗХУ, АНУ-ын цохилтоос хамгаалахын тулд зориуд эргээс хол байгуулж байжээ.

Үүний үр дүнд Хятадын сансар судлал нь хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудад эрсдэлтэй хэвээр байгаа юм. Тухайлбал 1996 онд Long March 3B пуужинг мөн энэ буудлаас хөөргөх үеэр пуужин замаасаа гажиж ойролцоох жижиг хотод унаснаас 6 хүн амь үрэгдэж, 57 хүн шархдсан байдаг.

Гэхдээ тус улс пуужингийн технологио сайжруулах чиглэлд ажилласаар байгаа. Сүүлийн үеийн Long March 5, 6, 7 пуужингууд нь хор багатай түлш хэрэглэдэг болсон. Мөн  Өмнөд Хятадын тэнгисийн Хайнань аралд сансрын буудал байгуулж, Long March 5 ба 7 пуужингуудыг тэндээс хөөргөсөн юм. 

 

Эх сурвалж: The Verge

 

x