2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
20:00
S32
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°

АНУ-ын хөөргөсөн нууц ангиллын хиймэл дагуул сүйрчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Өчигдөр АНУ-ын засгийн газар нууц ангиллын хиймэл дагуулыг Илон Маскийн SpaceX компанийн дахин ашиглагдах пуужинд тээвэрлүүлэн тойрог замд хөөргөсөн юм.

Гэвч Zuma гэсэн албан бус нэртэй уг хиймэл дагуул сүйрсэн болохыг Даваа гарагийн орой Dow Jones засгийн газрын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Хиймэл дагуул нь Falcon 9 пуужингаас амжилттай салсныхаа дараа агаар мандалд шатаж сүйрсэн гэнэ. Сүйрсэн хиймэл дагуул нь олон тэрбумын үнэ өртөгтэй техник байсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

SpaceX компанийн төлөөлөгч нууц ангиллын хиймэл дагуулын зориулалт, ослын шалтгааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Зөвхөн Falcon 9 пуужин үүргээ амжилттай гүйцэтгэж, буудалдаа эргэн газардсаныг мэдээлсэн байна.

Пуужинг олон удаа ашиглах нь сансрын аялалын өртгийг бууруулах SpaceX компанийн гол зорилго юм. Тус компанийн 2018 оны анхны пуужин хөөрсөн нь энэ байв.

 

Эх сурвалж: CNBC
 

x