Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Саруултөгс: Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага, гарал үүсэл, хадгалалт тээвэрлэлтийг нь нягталж байх хэрэгтэй

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Бид 10 жилийн дараах арьсаа ямар байлгахыг хүсч байна түүндээ бэлдэж бүтээгдэхүүн сонгоно гэдэг ойлголттой хэрэглэх  хэрэгтэй.  Өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн түрхсэн даруйдаа гоё сайхан болох нь байдаг л зүйл. Харин өдөр бүр мөнгө санхүү цаг заваа зарцуулан хэрэглэж байгаа зүйл маань бидний ирээдүйн гоо сайханд хир үр өгөөжтэй байх вэ гэдгийг бодолцох нь зүйтэй хэмээн “Нэкстком” ХХК-ны Ерөнхий захирал Л.Саруултөгс ярилцлагаа эхлүүлсэн юм.


- Танай бүтээгдэхүүний бусад Япон бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал нь юу вэ?

- Манай бүсгүйчүүд Япон чанар Япон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж байна гээд шал өөр улсад үйлдвэрлэсэн тухайн орны хэрэглэгчиддээ зориулж хийгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд байна. Бид Япон бүтээгдэхүүн хэрэглэхийг хүссэн хэрэглэгчиддээ Япон үйлдвэрээс нь Японы зах зээлд гаргадаг сайн чанрын бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Ер нь Японы дотоодын зах зээлд  гардаг бүтээгдэхүүн гадаад зах зээлд гардаг бүтээгдэхүүн хоёр их  ялгаатай байдаг гэдгийг дэлхий нийт хэдийнэ мэдэх болсон. 

Япон улс дотоодын зах зээлдээ гаргадаг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх нь тун ховор тохиолдол ба гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Япон компани өөрөө Монголд орж ирсэн нь анхны тохиолдол болох байх. Ерөөс Made in Japan гэх бүтээгдэхүүн өөрөө өнөө үед ховордсон цаг. Япон бол сайн дэвшилтэд технологи үйлдвэрлэгч орон. Аль болох үйлдвэрлэлийн өртөг бага тусах гадны орнуудад үйлдвэрээ байгуулж тэндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болсон л доо. Харин энэ үед бид Япон чанар стандартаар Япон хүний гараар дотоод зах зээлийн нарийн шалгуур давсан бүтээгдэхүүнийг Монголдоо нийлүүлж байгаа нь бидний хамгийн том давуу тал.

Мөн Оппэн брэнд нь судалгаа шинжилгээний арвин туршлага баазтай, 65 жилийн түүхт компани гэдгээрээ бүтээгдэхүүн нь олон жил зах зээлд эзлэх байр сууриа алдаагүй байдаг. Эдгээр шалгууруудаар би Монгол бүсгүйчүүддээ OPPEN-ы бүтээгдэхүүнийг хүргэе гэж санасан.

 

Ер нь аливаа бизнест хоноцын сэтгэлгээгээр хандах, ялангуяа жижиглэнгийн бизнест ганзагын наймааны сэтгэлгээгээр нэг удаа бүтэн нугалсан их ашиг аваад дуусдаг ирээдүйгүй наймаа хийдэг цаг үе одоо хэдийнэ ард хоцорсон. Хэрэглэгчид ч үүнийг ойлгох болсонд баяртай байна. Албан ёсны борлуулагчаас буюу буух эзэнтэй буцах хаягтай газраас гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь зөв зүйтэй. 

Гоо сайхны бүтээгдэхүүн бол яг л эм тариа, хүнс шиг биед шингэдэг учраас ядаж л дуусах хугацаа, хаанахын ямар агуулахад хир хугацаагаар хадгалагдаж, ямар нар салхи темпратурт тээвэрлэгдэж ирсэн бол гэдэгт санаа зовж байх хэрэгтэй.  Халуун нарны туяанд удаан байчихсан эсвэл замдаа нэг хөлдөөд гэсчихсэн бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр цэвэрхэн өрөгдсөн байх нь манайд элбэг болсон. Хэрэглэгчид импортлогчдоос ийм шалгуураар бүтээгдэхүүнээ худалдан аваасай гэж хүсдэг.

 

Түүнчлэн манай хэрэглэгчдийн боловсрол ч өндөр болсон үед орц найрлагын тал дээр өөрийн арьсны асуудалд тохирсон бүтээгдэхүүнээ сонгож, зорилготой хэрэглээг үүсгэхийг бид зөвөлдөг. Иймээс бид арьс оношлогоог дэлгүүрүүд дээрээ үнэ төлбөргүй явуулан яг одоогийнх нь арьсны нөхцөл байдалд нь тохирсон бүтээгдэхүүнийг санал болгохыг зорьдог.

Хэрэгцээгүй олон зүйл зэрэгцүүлэн хэрэглэхээ танаж, тэр хэмнэлтээрээ цөөн тооны чанартай зүйл хэрэглэж сурах нь зөв.

Жишээ нь манай Woodlamp арьс оношлогооны төхөөрөмжөөр арьсны 3-5 жилийн дараа үүсч болзошгүй сэвх нөсөө харагддаг. Иймд тухайн хэрэглэгч өнөөдрөөс меланин задлах бүтээгдэхүүн хэрэглэж ирээдүйд үүсэх сэвхийг арилгаж болно. Сэвх нөсөө болон батгашилд сайн нөлөө үзүүлж буй хэд хэдэн бүтээгдэхүүн манайд бий. Одоо үед хүмүүс бид өөрсдөө их эмзэг харшламтгай болсон болохоор ургамалын гаралтай бүтээгдэхүүний орц найрлагын сайтар харж, өөрийн харшилдаг ургамал зэргээ сайн мэддэг байх хэрэгтэй болсон санагдсан.

 

Ер нь гоо сайхны бүтээгдэхүүний чанар дэлгүүрийн лангуун дээрээс гарт баригдаж, нүдэнд мэдэгдэхгүй болохоор хэрэглэж үзсэний дараа л үр дүн нь гардаг. Тиймээс хэрэглэгчдийн хэрэглэсний дараах сэтгэгдэл их чухал байдаг л даа. Манай хэрэглэгчид ямар нэг зар сурталчилгаагүй эргэн тойрныхоо хэн нэгнийг гоё сайхан болж байгааг нь хараад ирэх нь их.

Бид Монголд албан ёсны дэлгүүрээ нээгээд удаагүй жил гараны хугацаанд 3 салбар дэлгүүр 12 гэрээт салонуудаар бүтээгдэхүүнээ борлуулан өргөжиж байгаа нь бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой гэж ойлгодог.

 

- Манай зах зээлд борлуулагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн брендийн үндсэн компани нь бус борлуулагчаас борлуулагч дамжаад ороод ирчихсэн тохиолдол их харагддаг. Танайх үүнээс ялгаатай гэсэн үг үү?

- Японы “Оппэн косметикс” ХК манай “Нэкстком” ХХК-д албан ёсны дистрибьютерийн эрхээ өгсний дагуу бид дэлгүүрээ нээсэн. Ямар нэг өөр орны борлуулагчаас нь дамжиж орж ирээгүй гэсэн үг. Япон компани өөрсдөө Монголд орж ирсэний давуу тал их бий л дээ. Энэ жил гаруйн хугацаанд “Оппэн косметикс” ХК Монголоос 14 салоны гоо сайханчийг Осака дахь өөрийн гоо сайхны академидаа бүх зардалыг нь хариуцан сургасан. Энэ сургалтын бэлтгэл сургалтыг бид Монголдоо явуулж эхэлсэн.

Мөн улирал бүр Монголд Япон багш нар ирж ажилладаг. Энэ үеэрээ төгсөгчиддөө нэмэлт сургалт явуулах энгийн хэрэглэгчдэд хандсан өдөр тутмын арьс арчилгааны  үнэ төлбөргүй сургалтыг өөрийн бүтээгдэхүүн дээрээ явуулдаг. Тун удахгүй Японоос мэргэжилтнүүд ирж 12 дугаар сарын 13-ны өдөр 11:00 - 13:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр энэ сургалтаа явуулах гэж байна. Мөн 12 сарын 14-ний өдөр Шангрила Моллд олон нийтэд хандсан бүтээгдэхүүн танилцуулга Япон багш нарын арьс оношлогооны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагаанууд хүн бүрт нээлттэй.

 

- Та Оппэний бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэдэг үү?

- Тэгэлгүй яахав би өөрөө хэрэглэдэг. Япон косметик компаниудаас ер нь их санал ирдэг л дээ. Өөрөө хэрэглээд үз гэсэн бүтээгдэхүүнүүдийг нь би хэрэглэж их янз бүрийн тос туршсаар байгаад миний арьс их эмзэгшсэн, бас дээрээс нь би их нимгэн арьстай. Хир баргийн хурц үнэртэй спиртлэг бүтээгдэхүүн бол тохирохоо байсан. Оппэний бүтээгдэхүүнүүд үнэргүй өнгөггүй хамгийн эмзэг арьсанд ч тохирдог гэдгээрээ хүмүүсийн талархалыг хүлээж байгаа.

Сайн бүтээгдэхүүнийг зөв ойлголттой зөв тун дараалалтай хэрэглэх нь үр дүнг улам нэмэгдүүлнэ. Иймд бид бүтээгдэхүүн бүрт монгол хэл дээр зурагтай тайлбар зааврыг дагалдуулж өгдөг. Японд хэрэглэгдэж байгаа үйлчилгээг л цөмийг нь Монголдоо нэвтрүүлэхээр хичээгээд байгаа юм.

 

Мөн манай дэлгүүр албан ёсны дистрибьютерийн хувьд Япон дахь төв дэлгүүртэй яг ижилхэн үнээр Монголд худалдаалж байгаа гэдгийг онцолмоор байна.

Би Оппэний бүтээгдэхүүнийг нүүр бардам бүсгүйчүүддээ санал болгож байна.

 

- Таны хувьд тансаг хэрэглээг юу гэж үздэг вэ?

Хүн бүр өөрийн үнэ цэн үнэт зүйлтэй байдаг. Тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, юу хэрэглэвэл сэтгэлд нь хүрэх гээд байгаа гэдэг нэг цензур байгаад түүндээ тохирсон  хэрэглээтэй байх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр тансаг хэрэглээг зөв эсвэл буруу гэх нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Харин миний хувьд  “Илүү бага, илүү сайныг хэрэглье” гэсэн уриатай амьдардаг.

Хэрэгцээгүй олон зүйл зэрэгцүүлэн хэрэглэхээ танаж, тэр хэмнэлтээрээ цөөн тооны чанартай зүйл хэрэглэж сурах нь зөв санагддаг. Мэдээж мөн зорилготой хэрэглээ байх ёстой. Оппэн брэнд бол зөв зохистой хэрэглээ, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг хэвшүүлэхээр хийж төлөвлөсөн бидний ажлын нэг хэсэг нь гэж ойлгож болно.

Цаашид илүү олон салбарт бүтээлч санаачлагатай ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 

-Ярилцсан баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.