Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

АЛМАС БА БИ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Амралтын өдөр нөхөртэйгээ, буйдангийн хээнээс ялгарахаа байтал сууж, зурагтын суваг эргүүлж байтал хуримтлалын ашиг тусын тухай өгүүлэх реклам гарав. Ойд модонд даруулсан, төөрсөн хүмүүст алмас туслаад мөнгөтэй болж, хуримтлал үүсгэж байгаа тухай энд өгүүлж байв. 

  • Ээ, хөөрхий алмас хүртэл хуримтлалтай...
  • Харилцагчийгаа алмас гээд байгаа юм уу даа? /Нөхөр уурсангуй/
  • Үгүй байх аа. Зүгээр л хуримтлуул гэж дахин дахин хэлээд байхаар хүмүүс цочрохоо больсон болохоор алмас хүртэл хуримтлалтай байна. Харин та хуримтлалтай юу? гэж сануулж байгаа юм биш үү. /Би мэдэмхийрэв/

Энэ яриа суваг эргүүлэх төдийд өрнөөд замхарсан ч толгойд нэг асуулт, яг л анхааруулгын улаан дохио шиг эргэлдэж асаад хэд хонолоо. Би гэдэг хүн чинь өөртөө болоод гэр бүлдээ зориулсан хуримтлал нээлгэж амжаагүй. Амжаагүй ч гэж дээ. Авдаг хэдийгээ амьжиргаандаа зарцуулаад л таардаг хэрэг. Гэхдээ ой хүрч байгаа хүүдээ зориулаад хадгаламж нээлгэе гэсэн санаа бий.  Банкууд хамгийн өндөр хүүг хүүхдийн хадгаламжиндаа өгдөг юм байна.

Хэрвээ би яг одооноос эхлээд хүүдээ зориулж сард 50,000 төгрөг хуримтлуулвал 18 нас хүрэхэд нь 50 сая төгрөгтэй болох юм байна. Гэтэл энэ хугацаанд өөрөөсөө 10,800,000 төгрөгийг хийх нь. Бусад нь банкны хүү. Яаж ч бодсон би хүүдээ сард 50,000 төгрөг хийгээд байж чадах байх аа. Тавин сая төгрөгтэй бол хүү маань хүссэн сургульдаа сурч чадна шүү дээ. Миний мөрөөддөгөөр гадаадад их дээд сургууль төгссөн мундаг эмч болж чадах нь.  

Өндөр хүүтэй хадгаламж хайж байгаад нэгэн сонирхолтой судалгаатай таарав. Хүн хэдэн настай байхдаа, хичнээн төгрөгийн хуримтлалтай байх ёстой вэ гэсэн судалгаа л даа.

Хэрвээ та 25 настай бол жилийн цалингийнхаа 25 хувьтай дүйцэх хадгаламжтай байх ёстой гэж олон улсад үздэг юм байна. Харин 30 настай бол нэг жилийн цалинтайгаа тэнцэх хэмжээний хуримтлалтай байх ёстой юм байна. Цаашилбал, 35 настай бол 2 жил, 40 настай бол 3 жил, 45 настай бол 4 жилийнхээ цалинтай дүйцэх хэмжээний хуримтлалтай байх учиртай гэнэ.

Судалгааг хармагц л, би ч хэдийн хоцорчихжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Өндөр цалинтай гадаадын улс оронд л юу юм гэхээс, монголд цалин  хүрэхгүй байхад... гэж өөрийгөө өмөөрөв. Гэхдээ би одоо 35 настай. Одооноос хичээвэл бас болохгүй ч гэх юм байхгүй юм байна гэж өөрийгөө ятгав. Үнэндээ бид чинь 5000 төгрөгтэй байсан ч, 50,000 төгрөгтэй байсан ялгаагүй үрчихсэн л байдаг шүү дээ. Тэгэхээр би эдийн засагчдын зөвлөдгөөр үрэхээсээ өмнө орлогынхоо 10 хувийг хуримтлуулаад байвал бас л чамлахааргүй мөнгөтэй болох нь.   

Хэрвээ би сард орлогынхоо 10 хувь болох 100,000 төгрөг хуримтлуулаад байвал 50 насандаа 63 сая төгрөгтэй болох ба үүний 18 сая нь л миний хадгалсан мөнгө бараг 45 сая нь банкаас өгч буй урамшуулал болох нь ээ. Тэгвэл би яана гээч. Дэлхийгээр аялах мөрөөдлөө биелүүлнэ.

Би лав өөрийгөө алмаснаас дээр гэж бодож байна. Би нөхөртөө ингэж хэлнэ. Харин та?

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.