Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг өнөөдөр цуцалсан.
Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт оруулахаар боллоо.
Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болов.
Үүнд:
Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.