2017/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.41₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
18:00
S32
-20°
19:00
S32
-23°
20:00
S32
-23°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S44
-26°
05:00
S44
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Наранцацралт: "Өргөө" амаржих газрын дээврийн засварт Японоос 58,000 долларын санхүүжилт орж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд  Нийслэлийн Өргөө Амаржих газрын засварын төсөлд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт "Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирж байгаа. Энэ нь Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулагдана. 

Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байна.

Манай эмнэлэгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь шалгарч, засварын үйл ажиллагаа хийгдэх болсонд бид туйлын их баяртай байна" гэв.

Өргөө амаржих газрын дээврийн засварын ажил наймдугаар сарын 20-оос эхлэн сарын хугацаатай хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцлоо.

x