Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны хамгийн хүчтэй хар салхи Японд хүрэхдээ эрч нь суларсан ч хоёр хүний аминд хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Номхон далайд үүссэн Нору хар салхи оргил үедээ 5 дугаар зэрэглэлд буюу үхлийн аюултай салхинд тооцогдож байв. Уг үзэгдэл амралтын өдрүүдээр Японы арлуудад хүрэх чиглэлтэй байсан юм. Гэвч Нору хар салхи баруун өмнөд Кюшү арлын өмнөд хэсэгт хүрэхдээ эрч нь суларсан бөгөөд Бямба, Ням гарагуудад хүчтэй аадар бороо оруулж, салхи дэгдээсэн байна.

Арлын захиргаа эрэг дагуух оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч Ням гарагийн орой байдал тогтворжиж, нүүлгэх шийдвэр хэсэгчлэн цуцлагдсан байна. Салхины улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн бэртэж гэмтсэн ба нэг загасчин завиа шалгах гэж яваад сураггүй болжээ.

Норугийн улмаас Кюшүгийн өмнөд хэсгээр 34 мм хур тунадас унасан бол Японы төв ба хойд хэсэгт ямар нэг нөлөө үзүүлэлгүй өнгөрсөн байна.

Нэг төрлийн буганы солонгос нэрээр нэрлэгдсэн Нору хар салхи Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Японы гол арлуудын нэг Хоншюг дайрч гарах ба энэ үедээ эрчим нь эрс суларсан байх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters