Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндрөөс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байх аж.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Түүнчлэн:

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх зэргийг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.