Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын телевизийн хөтлөгч шууд дамжуулалтын үеэр зодуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын томоохон телевизийн сувгийн хөтлөгч Москва хотын цэцэрлэгээс шууд нэвтрүүлэг дамжуулж байхдаа хүнд зодуулсан хэрэг гарчээ.

НТВ сувгийн хөтлөгч Оросын армийн агаарын хүчний өдрийг тэмдэглэж байгаа хүмүүсээр дүүрсэн цэцэрлэгт шууд эфирээр ярьж байсан юм.

Гэтэл нэгэн сахалтай эр камерны өмнө гарч ирээд хараалын үгс урсгаж эхэлжээ. Хөтлөгч Никита Развозжаев түүнээс холдохыг гуйхад сахалтай эр шууд нүүрэнд нь хүчтэй цохисон байна.

Нэвтрүүлэг тасалдаж, танхай эр цааш явжээ. Үүний дараа сахалтай эрийг баривчилсан бөгөөд тэр согтуу байсан гэнэ. Цагдаа нар түүнийг алдартай хөлбөмбөгийн хулиган болохыг сүүлд тогтоосон байна.

Үйл явдлын дүрс бичлэг Оросын сошиал сүлжээнд тарж, иргэд цэцэрлэгт архидаж байсан тэнгисийн цэргийн алба хаагчдыг уг хэрэгт буруутган шүүмжилцгээж байв. Тэнгисийн цэрэгт алба хааж байсан хүмүүс энд баяраа тэмдэглэн согтууруулах ундаа хэрэглэж, хажуугаараа явсан иргэд рүү хэл амаар дайрч байсан гэж гэрчүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Japan Times