Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголын анхны хурдан галт тэрэг ажиллаж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Манай өмнөд хөршийн Өвөр Монголын Өөртөө Засах оронд анхны хурдан галт тэрэг өчигдрөөс буюу Пүрэв гарагаас ажиллаж эхэлжээ. Тус өөртөө засах орны нийслэл Хөх хотыг аймгийн зэрэглэлтэй хот Улаанцавтай холбож байгаа хурдан галт тэрэгний зам нь 126 километр урт. Энэ зам нь цаашдаа Хөх хотыг Хэбэй мужийн Занжякоу (Жанчхүү) хоттой үргэлжлэн холбох юм байна.

Жанчхүү хот нь 2022 оны Өвлийн Олимпийн Наадмыг Бээжин хоттой хамтран зохион байгуулах юм. Наадмын уулын төрлийн спортын уралдаан тэмцээнүүд нь энэ хотод болох ба 2022 оноос өмнө Бээжинтэй өндөр хурдны тээврийн хэрэгслээр холбогдох шаардлага бий болж байгаа аж.

Шинэ зам нээгдсэнээр Хөх хот, Улаанцавын хооронд 40 минут зорчдог болжээ.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Xinhuanet

 

Зураг
10 | 4 | 3 цаг