Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд мазаалай хиймэл дагуулыг бүртгэлээ

ikon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна.

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг 2017 оны  06 дугаар сарын 04-ний өдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-ийн станцаас хөөргөн сансрын тойрог замд оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Cансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” Олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “Мазаалай” хиймэл дагуулыг М2017-001 дугаар бүхий Монгол Улсын Сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (VHF/UHF) олголоо.

Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм.

Үүнд: 

  • Нисэж буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох,
  • Хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах,
  • Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо