Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны хиймэл дагуулыг Ням гарагт хөөргөхөөр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын анхны хиймэл дагуул Мазаалайг зургаадугаар сарын 4-ний 05:30 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр болжээ.

Ингэснээр хиймэл дагуул АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс SpaceX компанийн Falcon 9 пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон Улсын станцд хүргэгдэнэ.

Уг нь өнөөдөр өглөө хөөргөх байсан ч бороо орсны улмаас хойшлогдсон байна.

Энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийг баг “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажилласан юм.

Хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.

ВИДЕО: Хиймэл дагуулыг хэрхэн бүтсэн бэ?