МЭДЭЭЛЭЛ

360: Олон Улсын стандартад нийцсэн 9 давхар дулаан зогсоолын барилга ашиглалтанд орлоо

ikon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хотод маань нэгэн шинэ бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа нь олон улсын стандартад нийцсэн, 9 давхар 450 автомашины зогсоолын барилга юм. Уг төслийг БНСУ-ын “Илсон Девелопмент” компани 8 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

“TRUEL PARKING” онцлогуудаас дурдвал...

 - 450 автомашины багтаамжтай

Газрын гүн рүү 2 давхар, дээшээ 7 давхар нийт 9 давхар 450 авто машины багтаамжтай. Давхар бүртээ 50-70 машины зогсоолтой.

- Зогсоолын хэмжээ

Талбайн хэмжээний хувьд 12.20-17.65 мкв талбайтай. Ихэнх зогсоолын хувьд 12.9 мкв бөгөөд урт нь 5 метр өргөн нь 2.58 метр юм.

- Багажны өрөө

Зогсоолын барилгын зүүн талын зогсоолууд нь хойд талдаа дунджаар 4 мкв талбай бүхий багажны өрөөтэй. Тус өрөө нь цонхтой, паартай, гэрэл, цахилгаантай. 

Зорчих хэсгийн өргөн 6 метр

Авто зогсоолын зорчих хэсгийг 6 метрийн өргөнтэй хийснээр авто зогсоолд байршуулсан машинаа хөдөлгөөнд оролцуулахад хялбар, машинууд хоорондоо зөрөхөд ямарваа нэгэн бэрхшээлгүй болгосноор авто зогсоолд машинаа байршуулах хугацааг богиносгох давуу талтай юм.

- Пандусны өргөн 7.4 метр

Тус авто зогсоолын зорчих зам эрэг шургийн зарчим шиг гэсэн үг. Доороос дээш үргэлжлэх зам нь ороомог хэлбэртэй. Пандусны өргөн 7.4 метртэй хийснээр машинууд хоорондоо зөрөхөд ямарваа нэгэн бэрхшээлгүй болгосноор аль ч давхарт дулаан зогсоол худалдан авсан хүн богино хугацаанд машинаа байршуулж болох юм.

- Хяналтын иж бүрэн камерийн систем

Авто зогсоолын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Иймд 2mb пикселийн хяналтын камераар иж бүрэн тоноглосон.

- 3мм-ийн зузаантай резинэн “EPOXY” будаг

Авто зогсоолын барилгын шалыг өнгө үзэмжтэй, цэвэрлэж арчлахад хялбар, эдэлгээний хугацаа урттай байлгах “EPOXY” будгаар 3 мм зузаантай будсан.

- Галын аюулгүй байдлын бороожуулагч систем

Төмөр хүлгийг галын аюулаас  урьдчилан сэргийлэх инженерийн стандартын дагуу зураг төслийг нь боловсруулж тусгай суурилуулсан хоолой бүхий усыг цацруулан шүршиж гал унтраах нэгдмэл системийг суурилуулсан.

- Гаражийн хаалга

Авто зогсоолын амин чухал тоноглол бол хаалга байдаг. Иймээс бид Герман улсад үйлдвэрлэсэн “Hormann” брэндийн хаалга суурилуулсан. Тус хаалганы давуу тал нь нээгдэж хаагдах хугацаа багатайгаас гадна эдэлгээ даах чадвараараа бусад төрлийн хаалганаас илүү юм.

 - Лифт

Солонгос улсын “NATS” брэндийн 13 хүний багтаамжтай хос лифтээр тоноглосон ба энэ лифтний нэг онцлог нь лифтээр зорчиж явах үед тог тасарсан үед хамгийн ойрхон давхар хүртлээ өөрт байрлах баттерейн тусламжтайгаар очих юм.

- Пандусны халдаг шал

Өвлийн улиралд авто зогсоолын барилга руу орох замыг мөстөж гулгаа үүсэхээс сэргийлж тус замыг доороос нь халдаг байдлаар шийдсэн.

- Авто угаалгын газар

Манай авто угаалга нь нэг дор 16 авто машин зэрэг угаах хүчин чадалтай Монголдоо Солонгос улсын байгаль орчинд ээлтэй цэвэр усыг дахин боловсруулах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн та бүхний нэр төрийн баталгаа болох төмөр хүлгийн цэвэр цэмцгэр байдлыг бүрэн дүүрэн хангаж, тав тухтай орчин, түргэн шуурхай үйлчилгээ, найрсаг хамт олон хүлээж байна.

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ


Худалдан авагчдын санхүүгийн нөхцөл байдалд тохируулан “Голомт” болон “Капитрон” банкаар дамжуулан урьдчилгаа 30%-ийг төлөөд 5 жилийн хугацаанд хуваан төлөх боломжийг олгож байгаа.

НЭГ САРЫН АЯН


Дулаан зогсоолын барилга ашиглалтанд орж байгаатай холбогдуулан “TRUE L” хотхоны ойролцоох орон сууцнуудын оршин суугчдын автомашиныг 3 хоногийн хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр дулаан зогсоолд байршуулах нэг сарын аян зарлаж байгааг дуулгахад таатай байна.


Холбоо барих: 9400-7371, 9473-7371, 9699-7371, 9999-7371  

Веб хуудас: www.zogsool.mn

Facebook: www.facebook.com/TrueLhothon/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа