Range Rover    
1

"Range Rover Golf Cup" дөрөв дэх жилдээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 13
Сурталчилгаа
"Range Rover Golf Cup" дөрөв дэх жилдээ
Зураг

"Range Rover Cup 2016" гольфын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Вагнер Ази Автомотив ХХК жил бүрийн есдүгээр сард Range Rover автомашин хөлөглөдөг харилцагчдынхаа дунд гольфын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тус компани энэ жил дөрөв дэх удаагаа “Range Rover Gold Cup 2016" тэмцээнийг 2016 оны 09 дүгээр сарын 03 -ны өдөр Скай Ресорт дахь Mt.Bogd гольфын талбайд амжилттай зохион байгуулж, энэ оны аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд Вагнер Ази Автомотив ХХК-ийн харилцагчид, Монголын гольфын холбооны гишүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, зочид нийт 62 тамирчин оролцож, ширүүн өрсөлдөөнтөй болж өнгөрлөө.

 
Зураг

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД

Монголын Гольфын Холбооны тэмцээний хуваарьт албан ёсоор ордог энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд энэ оны Монголын Улсын гольфын аварга О.Оюунболд 80 оноо цохиж анх удаагаа түрүүлэв.

 

Тэмцээний хоёрдугаар байранд Д.Өлзийдэлгэр, өнгөрсөн оны тус тэмцээний аварга Г.Мөнгөншагай нар ижил 81 оноогоор тэнцэж улмаар нэмэлт цохилт гүйцэтгэснээр Д.Өлзийдэлгэр хоёрдугаар байр эзэлж, Г.Мөнгөншагай гутгаар байр эзлэв.

 
 

Харин эмэгтэйчүүдээс Б. Батнаран 85 оноогоор түрүүллээ.

 

Хандикапын төрөлд -4,9 оноогоор Б.Баттөр түрүүлж, -3,6 оноогоор С.Мөнхжаргал 2-р байр

 
 

Нүхэнд хамгийн ойр цохих төрөлд Т.Бат-Эрдэнэ 3,80 метр 

 

Бөмбөгийг хамгийн хол цохих төрөлд Грег Фийлдс 258 метр цохиж түрүүллээ.

 

Тус тэмцээний жил бүрийн хүлээлт үүсгэдэг бай шагнал бол Hole in one буюу нэг цохилтоор шууд оруулбал тухайн жилийн Английн бахархал болсон төмөр хүлгүүдийг үйлдвэрлэгч Land Rover брэндийн машиныг санал болгодог.

Range Rover Cup анхдугаар тэмцээнд Range Rover (Vogue), Range Rover Sport, Range Rover (Evoque) гэх 3 машин нийтдээ 1 тэрбум төгрөгний шагнал санал болгож байсан. Тэгвэл энэ жил 2016 оны Discovery Sport машин шагналдаа бэлдсэн юм.

 
 

Монголын гольфийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Вагнер Ази Автомотив ХХК-д талархал илэрхийлье