Амжилт бүтээлээр дүүрэн хуучин оноо үдэж, аз жаргалаар бялхам ирэх оноо угтаж буй та бүхэнд эрүүл мэнд, эдийн дээдийг хүсч “Зайсан Скуэр” худалдаа үйлчилгээний төвөөс мэндчилж байна.
Зайсан Скуэр” төв нь Шинэ жилийн баярт зориулсан ээлжит урамшууллаа зарлалаа.
Та манай худалдаа үйлчилгээний төвд зочилсноор хамгийн онцгой, дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй ганган гоёл, хайртай хүмүүстээ зориулах нандин бэлэг, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийг 50% хүртэл хямдрал, урамшуулалтайгаар сонгох боломжтой.
Бид та бүхэнд доорх цагийн хуваариар үйлчилж байна.
Ажлын өдрүүдэд: 10:00-20:00
Амралтын өдрүүдэд: 11:00-20:00
Хэрэв та онлайнаар харилцах бол энд дарна уу.
Манай худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт доорх зургуудад үзүүлснээс гадна илүү олон өргөн сонголт бүхий Дэлхийд алдартай онцгой нандин, дахин давтагдашгүй ганган гоёл, чимэг зүүлт, үнэт эдлэл, бугуйн цагны бүтик дэлгүүрүүд танд хямдрал, урамшууллаа бэлэг болгохоор хүлээж байна.
Ургамлын гаралтай нүүр, бие, гарын арьс арчилгаа, үнэрээр эмчлэх тайвшруулах зориулалттай охь тос болох эфирийн тосны олон төрөл, ванны бүтээгдэхүүн болох хөөс, давс, тос, сүү зэрэг бүтээгдэхүүнүүд өргөн сонголттойгоор та бүхэнд санал болгож байна. Бүсгүйчүүддээ барих хамгийн төгс бэлэг.
Бүх насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн эко тоглоом, сэтгэхүй хөгжүүлэх ном, эвлүүлдэг тоглоом, нярай хүүхдийн хувцас, хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдэд тохирсон эргономик ширээ сандал, үүргэвч, цүнх зэрэг таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн өвөрмөц бүтээгдэхүүнүүд таныг угтах болно.
Мөн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий хөгжмийн боловсрол олгох сургалтын төвд ирж суралцахыг урьж байна.
Эрхэм танд хайртай дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөөх тансаг зоогийн газрууд, лоунж, кофе шопууд болон хамгийн дээд зэрэглэлийн цэвэр шоколадны сонголтууд маань Зайсан Скуэр төвийн онцлох амтат үйлчилгээ байх болно.
Дэлхийд хувцас загвараараа алдартай Итали брэнд бүтикүүд хамгийн дэгжин гоёлын платье, туфль, үслэг эдлэл, эрчүүдийн костьюм, пиджак, смокинг та бүхэнд санал болгож байна.
Загвар бүрээс цөөн тоогоор ирдэг тул та баярын үдшийн хатан хаан, ханхүү нь байх болно.
Дэлхийд алдартай брэндүүдийн тавилга, матрасс, болор, шаазан эдлэл, болор гэрлийн бүрхүүл, хивс, хивсэнцэр, сувинер, гал тогоо, ванны өрөөний бүтээгдэхүүнүүдийг “Зайсан Скуэр” худалдаа үйлчилгээний төвийн 3 давхраас сонгон авах боломжтой.
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|