Тус дэлгүүр нь манай улсын нэрийн хуудас болсон органик ноолууран бүтээгдэхүүнийг дагнан борлуулах юм.
Дэлгүүрийн дотоод заслыг байгалийн дулаан өнгөөр шийдэж, өвөрмөцөөр тохижуулсан бөгөөд өдөрт дунджаар 200 хэрэглэгч үйлчлүүлж байна. “Говь” ХК “Галерея” худалдааны төвд гэрээт дэлгүүрээ нээснээр, ОХУ-ын зах зээлд нийт 33 салбар дэлгүүртэй болж байгаа юм.
Монгол орон дэлхийн хаана ч байхгүй 4 өнгийн ямаатай.
Цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгийн ноолуур бүр нь өөр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг бөгөөд гоо сайхан, унаган байдлыг өөртөө шингээсэн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.
Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК нь үйлдвэрлэлийн аль ч шатанд ноолуурын органик байдлыг нь алдагдуулаагүй, будаагүй, цайруулаагүй эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Энэ бол “Gobi-Mongolian Organic cashmere” брэнд юм.
Сонирхуулахад, “Говь” ХК-ийн үйлдвэрийн байр нь Монгол улсын нэрийн хуудас болсон 4 өнгийн ноолуур болон түүний эзлэх хувийг бэлгэддэг байна.
“Говь” ХК жилд дунджаар 800 мянган ширхэг сүлжмэл, 25 мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн тус тус үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна.
Дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчдад бүтээгдэхүүнээ экспортолдог “Говь” компанийн хувьд, Герман, Польш, Швейцарь, ОХУ зэрэг нийт 12 улсад 51 салбар дэлгүүртэй бөгөөд цаашид борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, франчайзинг хэлбэрээр гадаадын зах зээлээ өргөжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. 2015 онд л гэхэд гэхэд Хятад, Швейцарь, ОХУ, Бельги зэрэг улсын нийт 7 хотод салбар дэлгүүрээ нээгээд байна.
Мөн Япон, Монголын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг угтаж, Токио хотын Аракава дүүрэгт салбар оффисоо нээхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Франчайзинг дэлгүүрийн ерөнхий нөхцөл
Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК бизнесийн салбарт хөл тавьж байгаа худалдаа эрхлэгчдэд тохирсон хамгийн уян хатан нөхцлийг санал болгож байна.
Тус компани өөрийн нэрийн салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй, бизнесийн арга барилыг хөгжүүлэн хилийн чанад дахь салбар дэлгүүрийн тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа юм.
Франчайзингийн эрх авагч нартаа доорх боломжуудыг олгодог.
Үүнд:
Шинээр дэлгүүр нээхэд Франчайзингийн эрх авагч талаас гарах хөрөнгө оруулалтын чиглэл.
Үүнд:
Дэлгүүрийн тохижилт, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зардал тухайн улс орон, дэлгүүрийн байршил, хэмжээ зэргээс хамааран өөр өөр байна.
Говь ХК нь дэлгүүрийн дотоод болон гадаад заслын талаар загвар гаргаж зөвлөгөө өгнө.
Хамтын ажиллагааны нөхцөлүүд, шат дараалал
Дэлгүүрийн байршил, тохижилтонд тавигдах шаардлага
Дэлгүүрийн байршил, тохижилт нь бизнесийн амжилтанд маш их нөлөөлдөг.
Байршлыг харуулахдаа тухайн хэсгийн газрын зураг дээр дүрслэн, гадаад, дотоод тохижилт, давхрын төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээг тодорхой харуулан, хууль ёсны бичиг баримт, түрээсийн нөхцөлүүд гэх мэт маш нарийвчилсан мэдээллийг өгөх хэрэгтэй.
Тухайн дэлгүүр доорх шаардлагыг хангасан байх.
Дэлгүүр нээсний дараах тогтвортой хамтын ажиллагааны дэмжлэг.
Франчайзингийн хэрэгжүүлэгчийн эрх
Говь ХК-ий зүгээс үзүүлэх дэмжлэг
Манай компаний зүгээс тухайн бизнесийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих болно.
Гол дэмжлэгүүд
Маркетингийн дэмжлэг
Таны сонгосон Говийн Франчайзинг нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тав тухтай дэлгүүрүүдийн нэг байх болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Утас: 976-11-342910
Факс: 00976-11-343081
export@gobi.mn, www.gobi.mn
Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.
Монгол ямааны 100% ноолуурыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.
Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 150 гаруй харилцагчиддаа “Монголдүйлдвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 66 хувийг дангаар эзэлж байна.
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой