Жил бүрийн IX сард монголын хамгийн өндөр шагналын сантай Range Rover Golf Cup тэмцээн болдог.
Энэ жилийн ээлжит тэмцээн 2015 оны 9 сарын 12-ны бямба гарагт тус тэмцээн зохион байгуулагдаж “Скай Резорт” цанын баазын зэргэлдээх Богд Уулын гольфийн талбайд гольф тоглодог эрхмүүд цуглажээ.
Тус тэмцээнийг зохион байгуулагч, Land Rover брендийн Монгол дах албан ёсны дистрибьютор Вагнер Ази Автомотив компани оролцогчиддоо зориулж маш том бэлэг барьдаг уламжлалтай.
Нийт 18 нүхнээс урьдчилан сонгогдсон 3 нүхэнд hole in one буюу бөмбөгийг нэг цохилтоор нүх рүү оруулж чадсан тоглогчид
Гольф тоглодог хүмүүсийн дунд улс төр, бизнес, нийгэм гээд салбар салбартаа манлайлагчид түлхүү байдаг. Арга ч үгүй биз. Энэхүү спортыг дэлхий даяар “Ард нь ажил нь асуудалгүй явж байдаг, амжилтанд хүрсэн хүний спорт” хэмээн томъёолсон.
Гольфчид бие биеэнээ сайн мэднэ. Учир нь ихэнх нь биесээ уруу татан уг спортод хорхойсч эхэлжээ.
Гольфт дурласан шалтгаанаа тэд
Гольфийн спортын тухай болон Скай Резорт дахь гольфийн спортын бүтээн байгуулалтын тухай товч мэдээлэл хүргье...
Гольф тоглох нь оюуны хувьд маш их төвлөрөл шаарддаг спорт учир бясалгал хийсэнтэй адил гэх нь ч бий. Стресстэй ажил хийдэг хүмүүс гольфийн талбай дээр хоёр гурван цаг алхахдаа тэр бүхнээ мартдаг.
- Зөвхөн бөмбөгөндөө анхаарна. Яаж гоё цохих вэ гэж бодно. Гольф их олон цохилттой.
- Цохилт бүрээ бодно. Цохьсон бөмбөг өдөр бүр нэг цэг дээр бууна гэж байдаггүй. Тэр утгаараа сонирхолтой спорт.
Гольфийн талбайд гарсан хүн янз бүрийн дарамт, стрессээ мартдаг нь ийм учиртай аж. Оюуны ачаалалтай стресстэй ажилладаг хүмүүст маш хэрэгтэй спорт.
Гольфийн талбайд хамт явж байхад хүмүүсийн ёс суртахуун, шударга зан, тусч байдал харагддаг. Бөмбөгөө ус руу оруулчихаад өөрийгөө торгож чадаж байна уу, тоогоо яг зөв тоолж байна уу гэдгээс эхлээд гольфийн талбайд хамт тоглож байгаа хүнийхээ итгэж болох хамтрагч мөн эсэхийг ч мэдэх боломжтой.
Зарим үед хүн алдаад буруу цохичихоороо нервтдэг. Нервээ хэр барьж чадаж байна, өрсөлдөгч нь сайн цохичихвол тэр үйлдэлд ямар реакци гаргаж байна гэх зэрэг хандлагаас нь хажуудах хүнээ дүгнэж, таньж болно. Гольф тоглож байхад хувь хүний хүн чанар, соёл, суурь хүмүүжил их мэдрэгддэг.
Монголд хоёр дах жилдээ ажиллаж буй Мэргэжлийн Гольфийн Холбооны сургагч багш Кевин Брайнд ярихдаа ...
Богд Хан уулын энгэрт, хотын төвөөс 13 километр хол зайнд, 160 гаруй га газар бүхий тус гольфийн талбай, цанын баазыг 30 гаруй сая ам.доллараар манай үндэсний томоохон компаниуд MCS групп, Петровис, Скайтел компаниуд хамтарч хөрөнгө оруулалт хийсэн бүтээн байгуулалт.
2008 оноос анхны хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн уг төсөл нь Монголын анхны бөгөөд цорын ганц олон улсын стандарт бүхий 18 нүхний гольфийн талбай юм.
Мөн энэ жил маш том дэвшил гарсан нь хотын төвийн замын ачааллыг бууруулах зорилгоор тавьсан Богд уулын арын зам нь Скай Резортоор дайрдаг ба индүүний ул шиг сайхан зам болж хотын төвөөс машинаар 15 минутанд л ороод ирэх боломжтой болжээ.
MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Bloomberg Mongolia телевизд өгсөн ярилцлагадаа
Тийм ч учраас нийгэмд чиглэсэн, Монголд доллар авчрах, аялал жуулчлалыг татах энэ төсөлд зоригтой хөрөнгө оруулсан биз ээ.
Гольфийн спорт 1900, 1904 оны зуны олимпын төрөлд орсноос хойш олимпын төрөлд оролцохгүй байсаар өдийг хүрчээ.
Гэвч ОУ-ын Гольфийн Холбооны идэвхи санаачлага, олон арван жилийн зүтгэл, дэлхий даяар тус спортоор хичээллэж буй хүний тоог харгалзан үзэн 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд албан ёсны спортын төрлөөр оруулахаар болсон байна.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал
Эрэгтэйчүүдийн төрөлд:
I байр - Г.Мөнгөншагай
II байр - О.Оюунболд
III байр - Б.Алтайбаатар
Handicap төрөлд:
I байр - Б.Жавхлан
II байр - Э.Нандинзүрх
Longest Drive төрөлд:
I байр - Greg Field
Nearest to the pin төрөлд:
I байр - Julie Sheppherd
Эмэгтэйчүүдийн төрөлд:
I байр - А.Энэрэл
Range Rover -ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Land Rover брендийн Монгол дах албан ёсны дистрибьютор Вагнер Ази Автомотив компаний веб сайт болон Facebook хуудсанд зочилж аваарай.