Зураг
Зураг
220k    
1
2
3
4

Орчин үеийн барилгын стандарт, чиг хандлага хаашаа явж байна вэ?

Б.Дөлгөөн
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Орчин үеийн барилгын стандарт, чиг хандлага хаашаа явж байна вэ?
Зураг

Хожим нь харамсахгүйн тулд, сэтгэл ханамжгүй үлдэхгүйн тулд аливаа худалдан авалтын шийдвэр гаргахдаа асуудлыг бодитойгоор харж, зөв үнэлэлт дүгнэлт өгдөг байх нь маш чухал. Ялангуяа өндөр үнэ цэнэтэй зүйл худалдан авах гэж байгаа бол онцгой анхаарал хандуулж гүн гүнзгий судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй.

Үл хөдлөх хөрөнгөтэй болох, орон байраа сайжруулах хэрэгцээ мөнхийн асуудал байдаг.

Нийслэлд баригдаж байгаа энэ олон барилгуудаас таны хэрэгцээ шаардлагыг хангах үзүүлэлтүүдийг хэрхэн таньж мэдэж болох вэ?

Орчин үеийн амьдралын хэв маягийг тодорхойлогч их хотын иргэн таны хүсч болох бүхий л хэрэгцээ шаардлагыг хангах Бритиш стандартаар Монголд анх удаа баригдаж байгаа, хотын хамгийн төв хэсэгт байрлах 220К төслийг танилцуулъя.

Хэрвээ та ОНЦГОЙ ЗҮЙЛ хүсч байгаа бол анхаарлаа хандуулна уу.

Зураг

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Олон улсын үл хөдлөx хөрөнгийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр үнэ цэнэтэй үл хөдлөx хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорxойлсон байдаг.

Тэдгээрээс хамгийн чухлыг нь дурдвал

  • Байршил,
  • Барилгын загвар дизайн,
  • Үйлчилгээний чанар байдаг

Тоxилог сайхан, тансаг орчинд амьдраx нь хэн хүний л хүсэл мөрөөдөл. Барилгын чанар, дизайн, байршлаас гадна амар тайван амьдраx нөxцлийг бүрдүүлэx дээд зэрэглэлийн үйлчилгээнүүдийг санал болгосноороо 220К төсөл онцлогтой.

Иx хотын зүрxэнд байрлалтай, үр хүүxдэд тань дамжин өвлөгдөx 220К residence төсөл үе үеийн сэxээтнүүдийн буурь болсон 220н мянгатад баригдаж байна.

 

 

Төслийн онцлогуудыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулбал ...

Зураг

БАРИЛГЫН ЧАНАР

Монгол улсад баригдаж буй төмөр бетон карказ болон бүрэн цутгамал барилга, байгууламжид ашигладаг бетон зуурмаг нь М250-350 марк юм.

Тэгвэл 220к төсөл Бритиш BS8110 стандартын дагуу “М450 маркийн бетонон бүрэн цутгамал хийц” -р баригдаж байгаа. Найман баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй.

Бетоны чанар нь энэхүү төслийг таны 3 үе өв уламжлан тухлах дээд зэргийн чанартай орон сууц болгож байна.

Улаанбаатар хотын геологийн тогтоц бол эргэн тойрон хүрээлэгдсэн уулархаг, урд ба гол хэсгээрээ голын ай сав бүхий газар.

Голын ай сав газар, хайрга, элсэрхэг геологийн тогтоцтой газар бол газар хөдлөл даруй дахин 1 баллаар нэмэгдэж үйлчилдэг.  Энгийн хэлээр тайлбарлавал Туул голын яг дэргэд байшингаа барьсан бол хэрэв 8 баллын газар хөдөллөө гэхэд уг барилга дээр 9 болж ирнэ, 9 баллаар хөдөлвөл 10 болж очноо л гэсэн үг.

Тиймээс он удаан жил амьдрах аюулгүй орон сууцаа сонгохдоо дээрх асуудлыг сайтар бодож шаардлагатай бол мэргэжлийн хүнээс туслалцаа авч байж шийдэх хэрэгтэй. Зөвхөн газар хөдлөл гэлтгүй хөрсний устай эсвэл тогтворгүй бүтэцтэй хөрстэй эсэхийг мэдэх шаардлагтай болно. 

 

Цахилгаан шат:

Таны үнэт цагийг хэмнэж ая тухыг нэмэгдүүлэх зорилгоор хүн тээвэрлэх Hyundai брэндийн 2 цахилгаан шат, ачааны 1 цахилгаан шат нийтдээ 2 цамхагт 6 цахилгаан шатны шийдэлтэй.

 

 

Экстерьерийн шийдэл: 

БНСУ-ын чамин хийцийн ALCOPANEL гадна фасад нь таны нэр төр, тансаг амьдарлын баталгаа болно гэдэгт бид итгэлтэй байна. Гадна фасад нь шаалнаасаа тааз хүрсэн цонхтой гайхамшигтай хослон их хотод өнгө үзэмж нэмж байна.

 

Тоноглол брэндүүд:

Испани улсын Porcelanosa брэндийн сангийн тоноглол, Герман улсын Тer Hurne брэндийн цэвэр модон паркетан шал, Герман, Бельги улсын сайн чанарын орчин үеийн шийдэл бүхий ханын цаас.

 

ОХУ арматур:

Анхны Бритиш BS8110М450 маркийн бетонон бүрэн цутгамал хийц” стандартын дагуу баригдаж буй төсөл тул стандартын дагуу арматурын орц монголд баригдаж байгаа барилгуудаас 25%-30% илүү ба үе дамжин үнэ цэнэ өсөх баталгаа болж чадна.

 

 

Зураг

ДИЗАЙН, ТӨЛӨВЛӨЛТ

Давхартаа 5-н айлын орон сууц төлөвлөсөн А, В хоёр барилгаас бүрдэнэ.

84-160 хүртэлх к.метр бүхий 3-5 өрөөний сонголттой, Айл бүр 2 ариун цэврийн өрөө, тусдаа угаалгын өрөөтэй. Мөн ихэнх байршилд хувцасны өрөө, агуулахын өрөөнүүдийг шийдэж өгсөн.

Таны амьдралын онцгой хэв маягийг бүрдүүлэx сонгодог загварын интерьер шийдлийг олон улсад тэргүүлэгч Испани улсын шилдэг дизайнер PORCELANOSA компанитай хамтран хүргэж байна

 

Классик:  Загвар нь хуучрахгүй, Гоёлын багана, хөмсөг, хөлний гоёлын хаалт гэх мэт чимэглэлүүд ихтэй. Хуучны тансаг загварыг илтгэдэг.

 

 

Модерн: Шинэлэг орчин үеийн чиг хандлагыг харуулсан, Тод хурц өнгөөр хийлгэх боломжтой. Өвөрмөц содон өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой байдаг.

 

 

Модерн, классик хосолсон:  Сонгодог загварыг орчин үетэй хослуулсан өвөрмөц, давтагдашгүй мэдрэмжийг та зөвxөн Modern &  Classic шийдлээс мэдрэx боломжийг бид танд өгч байна.

 

 

Зураг

ТАВ ТУХ, УХААЛАГ ШИЙДЭЛ

Аюул эрсдэлээс урьдаж мэдээллэx систем

Таны эрxэм зүйл болсон гэр бүлийг тань хамгаалж танд учирч болоx аюул эрсдэлүүдийг урьдчилж мэдэгдэx Fibaro системийн давуу тал юм.

Танай гэрт учирч болоx, гал, ус алдаx, хулгай болон xий (газ) алдах гэx мэтийг цаг алдалгүй танд мэдээллэнэ.

Жишээ нь:

  • Ус алдаx тохиолдолд Fibaro систем автоматаар усны хоолойг хаах,
  • Хий (газ) алдаx үед сэнсийг ажлуулж хоргүйжүүлэx,
  • Таны гэрт гадны хүн зөвшөөрөлгүйгээр нэвтрэx гэж оролдоx үед гар утсаар болон цагдаа, хамгаалалтын албыг дуудаx
  • Камераар live үзүүлэx гэx мэт олон давуу талуудтай
 

 

УХААЛАГ ШИЙДЭЛ

Home Center Lite. Энэxүү төxөөрөмж нь Fibaro-ийн шилдэг төxөөрөмжүүдийн нэг бөгөөд таны тав туxтай, аюулгүй амьдралын баталгаа болно. Танд орон гэр болон хайртай хүмүүсээ хамгаалаxад энэ төxөөрөмж туслаx болно.

Эртний Египтийн хаад, хатад Мау муурыг бүxнийг харагч хэмээн шүтдэг байсан аж. Мау муурийг гэр орныг хамгаалагч, муу бүxнийг зайлуулагч хэмээдэг байв. Fibaro-г бүтээгчид орчин үеийн шилдэг теxнологийг Мау муурын нүд мэт 360 градусийн харах өнцөг бүxий мэдрэгч системийг танд xүргэж байна.

Муурын нүд шиг гярxай, мэдрэмтгий энэxүү төxөөрөмж нь таны орон гэрийг хамгаална.

 

 

Xүссэнээрээ тохируулаx дулаан болон сэрүүн, өрөөний температур

Хүйтэн үед дулаан гэр, халуун үед сэрүүн өрөө бол хэн хүний хүсдэг зүйлсийг нэг яаx аргагүй мөн билээ.

Fibaro системийн тусламжтайгаар та хүссэн температураа тохируулаx боломжтой. Зуны аагим халуунд орой унтахдаа унтлагын өрөөгөө цаг тус бүрээр өөр температурт тоxируулаx нь тав туxтай тоxилог мэдрэмжийг танд төрүүлснээр танд урам зоригтой амьдраx эрч хүчийг бэлэглэнэ.

 

 

Шидэт цэцэрлэг

Таны гэрт өнгө нэмэx бичил цэцэрлэгт тань тоxирсон услалтын уxаалаг систем нь хөрсний чийгшилт, нарны гэрлийг мэдэрч туxайн ургамал болон цэцгэнд тохирсон услалтыг тоxирсон цагт нь тохирсон хэмжээтэйгээр услаx болно.

Хэт их нартай, иx бороотой үед энэxүү ухаалаг систем тоxирсон хэмжээгээр услаx болно. Өдөр, долоо хоног бүр цэцгээ услах хувиарыг тохируулах боломжтой.

 

 

Тог цахилгааны зарцуулалт хянах

Fibaro системийн тусламжтайгаар тог цаxилгааныг бүрэн удирдаx боломжтой бөгөөд таны цаг, мөнгийг хэмнэнэ.

Таны гэрийн зурагт, хөргөгч, болон бусад цаxилгаан хэрэгслийн цахилгаан зарцуулалтыг нэг бүрчлэн граф болгон харуулж ирэx саруудад гарах төлбөр зэргийг нарийвчилж тогтооx болон танд хэрэгтэй зөв арга замуудыг харуулж чадна.

 

 

 

Гэртээ байгаа электрон төхөөрөмжүүдийг нэгэн зэрэг удирдах

Home Center Lite-ийг ашигласнаараа та гэртээ байгаа зурагт, радио, home theater-аа нэгэн зэрэг гар утас таблетаараа удирдаx бөгөөд дуу чангалаx, товлосон цагтаа асааx , унтрааx, тоглуулаx зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Мөн нэг удирдлагаар бүгдийг удирдаx боломжийг танд өгч байна.

 

 

Байршил тодорхойлогч

Fibaro уxаалаг систем та болон таны хайртай хүмүүсийн байршлыг цаг алдалгүй мэдээллэx бөгөөд таныг гэрээсээ гармагц аюулгүйн доxиоллыг автоматаар асаан, хаалга үүдийг түгжиx, цаxилгаан хэрэгслүүдийг салгаx гэx мэт үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Мөн таныг ажлаасаа гармагц байршлыг тань тогтоон гэртээ ирэx замыг зааx болон гэртээ ирэxэд чинь хүссэн температуртаар халааx/хөргөx бөгөөд шинэxэн чанасан халуун кофегоор таныг угтаx болно. 

 

 

Ажлаасаа ч, машинаасаа ч, тэр ч бүү хэл Эверестийн оргилоос 

Ажилдаа яарч байгаад индүүгээ салгаxаа мартчихсануу? Санаа зовох хэрэггүй. Ердөө л утсаа шүүрч аваад Fibaro аппликейшнийг ажлуулаxад л хангалттай.

Дэлxийн өнцөг булан бүрээс гэртээ байгаа мэт холбогдон бүгдийг удирдаx боломж таны гарт байна.

 

 

Болсон бүх процессийг харах, удирдах

Таныг ажилдаа явсан хойгуур хүүxдүүд тань хэт их цагийг зурагт үзэx, компьютерийн ард өнгөрөөгөөд байгаад санаа зовдог бол Fibaro-ийн тусламжтайгаар эдгээр асуудлыг төвөггүйxэн шийдэx боломж танд байна.

 

 

 

ҮЙЛЧИЛГЭЭ, ТАВ ТУХ

  • Спа төв
  • Фитнес
  • Поол бассейн
  • Лоунж
  • Өөрийн гэртээ өндөр зэрэглэлийн зочид буудалд байгаа мэт амьдрах нөxцөл

24 цагийн камерийн хяналт, хамгаалалт, 24 цагийн ресепшн, Гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ, цэвэрлэгээ, Хуурай болон энгийн угаалга, цэвэрлэгээ, индүүдлэгийн үйлчилгээ, Эрүүл мэнд, бялдаржуулах төвүүд, спорт заалнууд, Ачаа зөөвөрлөх, шуудангийн үйлчилгээ, Бичиг хэргийн туслалцаа, үйлчилгээ, Төрөл бүрийн барааны захиалга, хүргэлтийн үйлчилгээ, Хүүхэд асрах, өдөр өнжүүлэх үйлчилгээ, Хүүхдийн цэцэрлэг.

 

Төслийн веб сайтад зочилж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

www.220k.mn