ТА БҮХНИЙГ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
ХБНГУ-ын Соёлын сайд нарын бага хурал (ССНБХ)-ын дэргэдэх Гадаад орнуудын боловсролын асуудал эрхэлсэн төв зөвлөлийн 2008 оны 04-р сарын 07-ны өдрийн шийдвэрээр Шихихутуг ХЗДС-ийн төгсөгчид болон оюутнууд Герман улсын их, дээд сургуульд элсэн суралцах эрх нь нээгдсэн.
СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Олон улсын болон үндэсний дээд боловсролын шилдэг /жишиг/ стандарт, арга технологи эзэмшсэн эрх зүйн сургалт, судалгааны тэргүүлэх төв байх.
СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Монгол улсад хуульч мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн анхны төрийн бус өмчийн дагнасан дээд сургууль бөгөөд сургалт, судалгааны дэг жаяг бүрдсэн
- 2001, 2006 онд Дээд боловсролын байгууллагын анхан шатны болон ахисан түвшингийн магадлан итгэмжлэл хийлгэсэн
- 2011 онд Монгол улсын хууль зүйн их, дээд сургуулиудаас анх удаа "ЭРХ ЗҮЙН" бакалаврын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн
- 2014 онд “БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН” бакалаврын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн
- Монголын төр хууль цаазын түүхэн уламжлал, эрх зүйн шинжлэх ухааны үнэт зүйлс болон инновацийн менежмент, чанарын удирдлагад түшиглэсэн гар нийлсэн чадварлаг багтай
- Их сургуулийн багшид тавигдах шаардлага хангасан, эрдэм шинжилгээ судалгааны арга зүй, сургалтын мэдлэг бүтээх арга технологийг чадварлаг эзэмшиж буй багшлах бүрэлдэхүүнтэй
- Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх, тэдний эрх ашгийг нь хамгаалах, оюутнуудад иргэдтэй харилцах, бичиг баримт боловсруулах, мэргэжлийн ур чадвар эзэмшин дадлага олгох клиник сургалтын төвтэй
- Шихихутуг ХЗДС-ийн багш, судлаачид, суралцагсад болон төр, олон нийт, бизнесийн байгууллагын хууль, эрх зүйч мэргэжилтэй судлаачдад судалгаа, шинжилгээний ажлын онол, арга зүйн тусламж үзүүлэх “Шихихутуг” сургалт, судалгааны төвтэй
- Оюутны илтгэх урлаг, мэтгэлцээний “ГЭРЭГЭ”клубтэй
- Судалгаагаар төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагдсанаас мэргэжлээрээ 80 гаруй хувь нь хууль, хяналтын байгууллагуудад амжилттай ажиллаж байгаа
- 20000 гаруй мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны ном, сурах бичиг бүхий электрон номын сантай
- Мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдээр сургуулийн профессор багш нарын бичсэн сурах бичиг, гарын авлагатай. Тухайлбал: “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн эрх мэдлийн хуваарилалт”, “Эрх зүйн философи”, “Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал”, “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн практикум”, “Монголын орчин цагийн экологийн эрх зүй”, “Байгаль хамгаалах Монгол зан заншил, хууль цааз”, “Криминологи”, “Гэрээний эрх зүй”, “Цэргийн гэмт хэрэг” гэх мэт
- Эрх зүйн тулгамдсан асуудлаар Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.
2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИХИХУТУГ ХЗДС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Индекс |
Элсэлт авах хөтөлбөр |
Суралцах хэлбэр |
Суралцах хугацаа |
Элсэгчдийн боловсролын түвшин |
Элсэлтийн шалгалт |
42101 |
Эрх зүйн бакалавр |
өдөр |
4 жил |
Бүрэн дунд болон түүнээс дээш |
Нийгмийн тухай мэдлэг /100%/ |
42101 |
Эрх зүйн бакалавр |
эчнээ |
3 жил |
Бакалавр |
Үндсэн хуулийн мэдлэг |
4210101 |
Эрх зүйн магистр |
өдөр |
1.5 жил |
Эрх зүйн бакалавр |
Мэргэжлийн суурь хичээл |
4210101 |
Эрх зүйн магистр |
өдөр |
2.5 жил |
Бусад бакалавр |
Үндсэн хуулийн мэдлэг |
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ ОНЛАЙН ХАЯГААР БОЛОН ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД ЯВУУЛНА. WWW.SHIHIHUTUG.EDU.MN ХАЯГААР ОНЛАЙН “ЭЛСЭЛТ” ЦОНХООР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ.
ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
- Сургалтын төрийн санд хамрагдах боломж
- Урамшууллын тэтгэлэгт хамрагдах боломж
- Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж
- Суралцах хугацаандаа 2 улирал дараалан
- 3.8-аас дээш голч дүнтэй суралцвал 10%
- 4.0 голч дүнтэй суралцвал 20%
- 6-н улирал дараалан 4.0 голч дүнтэй суралцвал сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөгдөнө
- Сургуулийн шилдэг оюутнаар шалгарвал үүсгэн байгуулагчийн нэрэмжит шагнал олгож, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
- Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрт нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 2014; 2015 онд ерөнхий шалгалт өгсөн байх. (2015 онд төгссөн бол Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байна)
- Ерөнхий шалгалтын нийт онооны 50-иас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх эрх нээгдэнэ.
- Тухайн жилийн нийгмийн тухай мэдлэгийн улс, аймаг, хот, дүүргийн олимпиадад эхний 10 байрт шалгарсан сурагчийг нотлох баримтыг үндэслэн онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлнэ.
Бүрдүүлэх материалууд:
- Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хуулбарын хамт
- Ерөнхий шалгалтын батламж, хуулбарын хамт
- Чээж зураг 3 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
- Элсэхийг хүссэн өргөдөл /зохих загварын дагуу/
- Бүртгэлийн хураамж 8000 төгрөг
ЭЧНЭЭ БОЛОН МАГИСТРАНТУРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Их, дээд сургууль төгссөн бакалавр зэрэгтэй байна.
Бүрдүүлэх материалууд:
- Бакалаврын түвшинд суралцсан диплом, нотариатаар батлуулсан хуулбар
- Цахим үнэмлэхний хуулбар
- Чээж зураг 3 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
- Төрийн албан хаагчийн анкет бөглөж ирэх
- Хавтас
- Бүртгэл, шалгалтын хураамж 8000 төгрөг /ХХБ дахь Шихихутуг ХЗДС-ийн 499092709 тоот төгрөгийн дансанд тушаасан орлогын мэдүүлэг, бэлнээр тушаасан баримт байж болно./
МАГИСТРАНТУР, БАКАЛАВРЫН ӨДӨР БОЛОН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ 6-Р САРЫН 08-НААС 7-Р САРЫН 10-НЫГ ДУУСТАЛ ЯВАГДАНА.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1, Монгол-Япон төвийн ард, шуудангийн хайрцаг-1033,
И-мэйл хаяг: info@shihihutug.edu.mn, shihihutughzds@gmail.com
Вэб сайт: http://www.shihihutug.edu.mn
Утас: 320176, 320812, 323392, 99027676, 99892524, 99093607
Факс: +976-11-323392, +976-11-318712