Samsung Galaxy S6/S6 Edge    
1
2
3
4
5
6
7
8
9

Samsung Galaxy S6/S6 Edge ухаалаг гар утасны бүрэн танилцуулга

ikon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Samsung Galaxy S6/S6 Edge ухаалаг гар утасны бүрэн танилцуулга
Зураг

Самсунг компани Galaxy S6, S6 Edge загвараа гаргаснаар дахин төрж байна гэж хэлэхэд болохоор.

Өмнөх бүх Galaxy S цувралын улиг болсон хуванцар хийц халагдлаа. Үүний оронд электроникийн үйлдвэрлэлийн аварга маань шинэ загвараа хоёр талаас нь шил болон хөнгөн цагаан хайлшаар хайрцаглажээ. Мөн энэ удаагийн загвартаа хоёр хажуугийн нугарсан дэлгэц бүхий Galaxy S6 Edge хувилбарыг дагалдуулсан байна. Энэ хоёр хувилбар хамтдаа дөрөвдүгээр сарын 10-наас дэлхий дахинд худалдаанд гарчээ.

Galaxy S6 загварт өмнөх Galaxy S5-аасаа өвлөж авсан зүйл бага. Хамгийн их гайхшруулсан зоригтой шийдэл бол баттерейг нь лацдаж, microSD картны үүрийг зайлуулсан явдал байлаа.

Үүний үр дүнд Galaxy S6 нь мэдэгдэхүйц нимгэн болж чадсан байна.

Мөн Android 5.0 Lollipop үйлдлийн системийг элдэв олон нэмэлт аппликэшнгүй, хөнгөн, энгийн болгож Galaxy S6-г амилуулсан нь зоригтой шийдэл байв.

Гэхдээ эдгээр зоригтой огцом шинэчлэлд сэтгэл дундуур байгаа хэрэглэгчийн гомдлыг чанартай металл болон шилэн хийцээр намжаана гэж тооцсон бололтой.

Эдгээрээс гадна Apple-ын мобайл төлбөрийн системийн хариу болгож Samsung Pay, өөрийн бүтээл болох Exynos процессор (бусад ихэнх сүүлийн үеийн Андройдууд Qualcomm Snapdragon 810 процессортой байгаа) суулгаж өгсөн нь Galaxy S6 загварыг онцгой болгож байна.

Түүнийг iPhone-оос ялгаруулж байгаа хоёр боломж нь утасгүй цэнэглэлтийг дэмждэг технологи, Gear VR виртуал бодит байдлыг мэдрүүлэгч төхөөрөмжийн нийцтэй ажиллагаа юм.

Galaxy S6, S6 Edge ухаалаг гар утасны бүрэн танилцуулгыг Самсунгийн албан ёсны борлуулагч Мобиком Корпорацитай хамтран хүргэж байна.

Зураг

Galaxy S6, S6 Edge: НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, ХОЁР ХУВИЛБАР

Нэг ангиллын хоёр төхөөрөмж нь бараг ялгаагүй үзүүлэлттэй.

Ялгаа нь зөвхөн төхөөрөмжийн хажуу ирмэг.

Уламжлалт тэгш өнцөгт ирмэг болон дэлгэцний үргэлжлэл болсон нугарсан ирмэгүүд.

Энэ ялгаа нь зөвхөн хэрэглэгчийн таашаалд нийцүүлэх нэмэлт сонголт бий болгож байгаа.

S6 Edge нь илүү тансаг мэдрэмж, гоо зүйн таашаалтай хүмүүст зориулагдсан гэж хэлж болно.

Зураг

ХИЙЦ: МЕТАЛЛ БА ШИЛЭН ГАДАРГА

Ар талаасаа хөнгөн цагаан хайлш, нүүрэн талаасаа Gorilla Glass 4 онцгой шилээр бүрхэгдсэн S6 нь өмнөх таван цувралын хуванцар хийцийг таягдан хаясан.

Өмнөх он жилүүдэд хэрэглэгчдийн байнга гомдоллодог байсан нэг асуудлыг ийнхүү нэг мөр шийджээ.

Гэхдээ энэ бол Самсунгийн анхны оролдлого биш. Өмнө нь тэд металл хүрээтэй Note 4, Galaxy Alpha, бүрэн металл хийцтэй Galaxy A5, A3 зэрэг загваруудыг бүтээгээд үзчихсэн туршлагатай.

Бусдаар бол Самсунгийн уламжлалт дээд, доод дугуйрсан хэлбэр, хажуугийн шулуун ирмэг хадгалагдсан. Баруун талын ирмэгт Тэжээлийн товч, nano-SIM картын үүр, доод ирмэгт micro-USB порт, чихэвчний үүр, зүүн талын ирмэгт дуу чангалж, суллах товчнууд байрлажээ.

Голын металл хүрээтэй Home товч нь хоёр үүрэгтэй: сүүлд хэрэглэсэн апликейшнүүдийг дуудах, мөн өмнөх хуудас руу буцах.

Цоо шинэ нэгэн боломж нь Home товчыг дараалан хоёр дарснаар камерыг нээнэ. Бүр дэлгэц цоожтой байсан ч гэсэн.

Үүнээс гадна хурууны хээ уншигчийг энэ товчинд суулгаж өгснөөр илүү найдвартай болгож өгсөн. Урьд нь хуруугаа гүйлгэж уншуулдаг байсан бол одоо хүрэхэд л хангалттай.

Ар талд 16 Мегапикселийн камер байрлах ба түүнтэй цуг LED флаш гэрэл болон зүрхний цохилт хэмжигч байрлана. Дээд ирмэгт нь IR (инфра улаан туяаны) порт байрлах ба түүгээр телевизээ удирдаж болно.

Харин дутагдалтай тал нь S6 загвар S5 шиг усны хамгаалалттай биш.

Зураг

ГАРТ БАРИГДАХ МЭДРЭМЖ

Барихад S6 нь зураг дээр харагдаж байгаагаасаа илүү аятайхан, нимгэн, хөнгөн, ялангуяа S5-тай харьцуулахад.

Мөн хэмжээний хувьд бараг ялгаагүй ч S6 Edge нь S6-аасаа илүү нимгэн, хөнгөн мэдрэмж төрүүлнэ.

# Galaxy S6 Galaxy S6 Edge
Хэмжээ (миллиметр) 143.4 x 70.5 x 6.8 142.1 x 70.1 x 7.0
Жин (грамм) 138 132

 

Зураг

ӨНГӨНИЙ ОЛОН СОНГОЛТ

Хоёр загвар нь адилхан индранилан хар (sapphire black), сувдан цагаан (white pearl), цагаан алтан (platimum) өнгөнөөс гадна шинээр молор хөх (topaz blue) өнгөтэй гарчээ.

Молор хөх өнгөтэй загвар нь ердийн үед хар бараан харагдавч гэрэл тусахад маш гоёмсог харагддаг онцлогтой.

Үүнээс гадна зөвхөн S6 Edge загвар номин ногоон (emerald green) өнгөний сонголттой гарчээ.

 
Зураг

ДЭНДҮҮ ТОД ДЭЛГЭЦ

Хэдийгээр Самсунг нь дэлгэцийг томруулалгүй 5.1 инчэд барьсан ч бусад үзүүлэлтийг нь дээд цэгт хүргэжээ.

Түүний AMOLED дэлгэц 2,560 x 1,440 цэгийн хэмжээтэй, нэг инч дэх цэгийн тоо 577 (ppi) байгаа нь зах зээл дэх хамгийн өндөр үзүүлэлт.

Харин үүнээс үүдэн гарах сөрөг асуултууд нь:

  • Хүний нүд ийм өндөр нягтралыг ялгаж харах уу? 
  • Ийм өндөр чадалтай дэлгэц хэр их тэжээл идэх бол?
 

 

ХӨНГӨХӨН ПРОГРАМ ХАНГАМЖ

Олон жилийн турш хэрэглэгчид Самсунгийн дэндүү хүнд TouchWiz интерфэйсийг нүд үзүүрлэсээр ирсэн билээ.

Тэгвэл энэ удаа Самсунг Android 5.0 Lollipop дахь өөрийн нэмэлт програм хангамжуудаа цөөлж, илүү ихээр Google-ын Material design-д түшиглэжээ.

Тэр бүү хэл бүх дагаж ирсэн апликейшнуудыг хэрэглэгч хүсвэл бүр мөсөн устгах боломжтой болсон байна.

Цөөн тооны апликейшн үйлдвэрээсээ дагалдан ирж байгаа ч тэд маш энгийн, нүсэр биш харагдана. Google-ын апликейшнууд нэг хавтсанд байхад шинэ түнш Майкрософтын апликейшнүүд мөн нэг хавтсанд эмх цэгцтэй байршжээ.

Нэг үгээр хэлбэл Самсунгийн TouchWiz хөтлөгч нь илүү хөнгөхөн, ойлгомжтой, энгийн болсон.

Зураг

КАМЕРЫН ЧАНАР

16 Мегапикселийн камер нь утасны гадаргуунаас бага зэрэг төвийж гарсан байрлалтай ба үзүүлэлтийн хувьд 2014 оны Galaxy Note 4 ахтайгаа ижил. Харин линз нь S5-ын f/2.2 үзүүлэлтээс f/1.9 болж сайжирсан.

S6, S6 Edge загвараас эхлэн Самсунгийн утаснуудын optical image stabilization (оптик дүрс тогтворжуулагч) чадварын хоёр дахь том шинэчлэл эхэлж байгаа юм. Гарны чичиргээ, хөдөлгөөнийг үл хайхран тод дүрс буулгах чадвартай болсон гэсэн үг.

Шинэ auto-HDR (high dynamic range) боломж нь байгалийн зураг зэрэг зарим горимд зураг авахад гараар тохируулах шаардлагагүй болгожээ. Энэ нь цагаан өнгөний тэнцвэр (white balance)-ийг ч бас автоматаар тааруулна.

Харин нүүрэн талын 5 Мегапикселийн камер нь өргөн өнцгөөр селфи авах боломжтойгоос гадна гэрэл багатай орчинд дүрс буулгах чадвар нь сайжирсан гэнэ.

Видео бичих чадварын хувьд Galaxy S6 нь default 1080p HD бичлэг хийх горимонд байдаг. Харин тохируулгыг нь өөрчилснөөр ultra-HD (UHD) буюу 3,840 x 2,160 нарийвчлалтай видео дүрс бичих боломжтой.

Зураг

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Энэ үзүүлэлтийн нэг чухал зүйл нь анх удаа Самсунгийн өөрийн үйлдвэрлэсэн Exynos найман цөмтэй процессороор Qualcomm-ын найман цөмт Snapdragon 810 процессорыг сольсон шийдэл.

Гол техникийн үзүүлэлтүүд:

Дэлгэцний хэмжээ, нягтрал 5.1 инч, 2,560 х 1,440 цэг
Процессор (CPU) 8 цөмт, 2,100 Mhz, ARM Cortex-A57
Шуурхай санах ой (RAM) 3GB
Санах ой (Storage) 32GB/64GB/128GB
Сүлжээ, холболт 802.11ac wireless, Bluetooth 4.0
Үйлдлийн систем (OS) Android (5.0), TouchWiz UI

 

Зай тэжээлийн хувьд Galaxy S6 нь 2,550mAh баттерейтэй бол S6 Edge нь бараг ижил 2,600mAh багтаамжтай батарей агуулжээ.

Энэ нь видео тасралтгүй тоглуулахад 12.4 цаг болох үзүүлэлт. Энэ нь S5-ын 15 цаг тоглуулсан үзүүлэлтээс буурч байгаа ч утасгүй цэнэглэгч (Qi wireless charger) зэрэг цэнэглэх нэмэлт, хялбар боломжоор хангаснаар нөхөгдөж байж болзошгүй.

Мөн эрчим хүч хэмнэх горим (power saving) нь илүү үр дүнтэй ажилладаг гэсэн амлалтыг Самсунг өгч байгаа юм.

 

ҮНЭ БОЛОН ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛҮҮД

Самсунгийн албан ёсны борлуулагч Мобиком Корпорацийн Galaxy S6, S6 Edge ухаалаг гар утаснуудыг худалдан борлуулах нөхцөлийг танилцуулъя.

 
 

 

Зураг

ДҮГНЭЛТ

Galaxy S6, S6 Edge ухаалаг гар утас нь одоогийн байдлаар 2015 оны хамгийн шилдэг Андройд төхөөрөмж.

Хамгийн гол дэвшил нь түүний өмнөх загваруудын хэврэг, хямд хуванцар хийцээс татгалзаж, илүү чанартай, үзэмжтэй, чамин металл, шилэн хийцээр солигдсон явдал.

Техникийн үзүүлэлтүүдийн хувьд өмнөх загваруудтай дор хаяж ижил эсвэл илүү байхаар бүтээгдсэн.

Зарим нэг хэрэгцээтэй эсэх нь эргэлзээтэй зүйлсээс зоригтой татгалзаж минималист хандлага баримталсан нь түүнийг Самсунгийн ухаалаг гар утасны дахин төрөлт гэж хэлэхэд хүргэж байна.

Эцэст нь хэлэхэд албан ёсны борлуулагчаас, баталгаатай, эрсдэлгүй худалдан авалт хийхээ битгий мартаарай. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Номингоо [103.212.116.110] 2021/3/8
Үнэхээр гоё утас бололтой. Заавал авнаа💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖
0 | 0 Хариулах
zochin [192.82.77.227] 2019/11/2
Bi s6 edge eejdee beleglebel yamar bol
0 | 0 Хариулах
Ganchimeg [66.181.160.66] 2018/11/29
Сайн байна уу миний утас S6 юм л даа цэнэг нь хурдан дуусаад мөн цэнэглэхээр хэдхэн хормын дотор дүүрчихсэн байх юм. Баттериаг нь сольж болох болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.87] 2019/3/15
battery muu
0 | 0 Хариулах
mishig [66.181.161.95] 2018/11/8
Сайн байна уу миний утас Network locked sim card insertad geed ymarch sim card уншихгүй байна яааж янзлах вэ
18 | 0 Хариулах
Хилийн цэргийн байгууллага [64.119.20.8] 2018/11/1
Мэдэгдэл өгсөнд баярлалаа
4 | 0 Хариулах
Ччч [27.123.214.84] 2017/9/4
Усны хамгаалттай юм өол S6 edge
6 | 0 Хариулах