СЭХҮҮН САЛХИ    
1
2
3
4

ПОП ХАТАГТАЙ Б.САРАНТУЯАГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ ТОО БАРИМТУУД

ikon.mn
2015 оны 4 сарын 10
iKon.MN
ПОП ХАТАГТАЙ Б.САРАНТУЯАГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ ТОО БАРИМТУУД
Зураг

Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн тод од Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо ирэх даваа гарагт үзэгчиддээ толилуулах гэж байна.

Поп хатагтайн өнөөг хүртэл хийсэн уран бүтээлүүдийн өгөгдөл дээр боловсруулалт хийж гаргасан мэдээллийг танилцуулъя.

ТОГЛОЛТ

Б.Сарантуяа анхны тоглолтоо 1994 онд "Сэтгэлийн хөг" нэртэйгээр Соёлын төв өргөөнд тоглосон ба 1325 үзэгч үзсэн.

 

Сараа нийтдээ Монгол орны 21 аймаг, дэлхийн 15 улсад, 48 тоглолтыг 195 удаа тоглож, 138,350 үзэгч үзсэн. 

 

Поп хатагтай Монгол орны бүх аймагт тоглолтоо хийхдээ нийт ~50,000 мянган км зам туулсан.

Дэлхийн 15 улсад амьдарч байгаа Монголчууддаа хүрч очиж тоглолтоо хийсэн.

Б.Сарантуяа Бөхийн өргөөнд хамгийн олон (7 удаа) тоглосон. 2015.04.20-нд болох түүний төрсөн өдрийн тоглолт мөн л Бөхийн өргөөнд.  

Сараа өнгөрсөн хугацаанд хийсэн тоглолтууддаа 1.95 тэрбум төгрөг зарцуулж, 1.11 тэрбум төгрөгийг зөвхөн тоглолтоос олсон.  

Поп хатагтай зөвхөн өөрийнхөө 195 удаагийн тоглолтонд 17,550 минутыг (12.2 өдөр) тайзан дээр өнгөрүүлсэн. 

 

 

Зураг

ЦОМОГ

  1. Б.Сарантуяа 1994 оноос хойш нийт 15 цомог гаргасан.
  2. Б.Сарантуяа бүх цомгоо 5,000ш хувилуулсан. Нийт 80,000 хувь цомог.
  3. Түүний хувилуулсан бүх цомгийг зэрэгцүүлээд тавьбал 9.6 км урт болно. 
 
Зураг

САРААГИЙН ТОГЛОСОН РЕКЛАМНУУД

Хаан банк түүнтэй хамгийн удаан буюу долоон жилийн турш хамтран ажиллаж нүүр царайгаа болгожээ. 

 
 

ТҮҮНИЙ ДУУНУУДАД ХАМГИЙН ОЛОН ДАВТАГДДАГ ҮГС

Дууны үгээс сул үгсийг хасаад харвал ХАЙР, ДУУ, СЭТГЭЛ, ШИНЭ гэсэн үг хамгийн олон давтагддаг байна.  

 

 

x