БЭЛЭГ: ЦАГААН САРААР ЗОЧИНДОО ЮУ ӨГӨХ ВЭ?
Зочин гийчиндээ бэлэглэх бэлгийн сонголтод тань туслахаар "Амар байна уу" болон Аса арена дээрх "Жаргалтай золгоё" цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд дээрх бэлгийн сонголтын үнийг ерөнхийлөн танилцуулж байна.
САНАМЖ: Уг нийтлэл дэх үнэ нь зөвхөн нэгдүгээр сарын 20-ны өдөр үзэсгэлэн худалдаа дээрээс тодруулсан ерөнхий үнэ учир тодруулснаас хойш үйлдвэрийн, бөөний, хямдрал урамшуулал зэргээс шалтгаалж янз бүрээр үнэ өөрчлөгдсөн байж болно
ГОО САЙХАН
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- "Шим брэнд" тос, ванны давс зэрэг 3-4 бүтээгдэхүүнтэй 13,000-20,000 төгрөгийн багц
- "Savana Brand" ванны сүү, давс, органик саван, хөлийн дүрлэг, алчуур зэрэг 3-4 бүтээгдэхүүнтэй 15,000-48,000 төгрөгийн багц
- "Тосхон" брэндийн савангийн 5000-12,000 төгрөгийн багц
- Моносын гоо сайхны брэнд бүтээгдэхүүнүүдийн 3-5 хүртэлх бүтээгдэхүүнтэй багцнууд 19200-101,600 төгрөг үнэтэй байна.
- "Urgana" брэндийн үс, арьсны 3-12 ширхэг бүтээгдэхүүнтэй багцнууд 10,000-125,000 төгрөгийн үнэтэй байна.
- "Aquila" брэндийн хөлийн дүрлэг, тос зэрэг 2-3 хүртэл бүтээгдэхүүнтэй багцнууд 14,000-76,000 төгрөгийн үнэтэй байна.
- "Гоёхон" брэндийн саван, ванны сүү, бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүнтэй гоо сайхны багц 17,000- 27,000 төгрөгийн үнэтэй байна.
- "Ur shim" брэндийн ванны бөмбөлөг, давс зэрэг бүтээгдэхүүнүүдтэй багц 5,800 төгрөгөөс эхэлнэ.
- "Monenzyme" брэндийн 4 бүтээгдэхүүнтэй гоо сайхны багц
- "Amuumon" брэндийн ванны давс, хөлийн дүрлэг
- "Monsara" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- "Tanau" гоо хөвөн, крем зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Дээр дурдсанаас гадна үзэсгэлэн худалдаанууд дээр гарсан гоо сайхны багц бүтээгдэхүүнүүд 5,500₮, 6,000₮, 7,000₮, 10,000₮ зэрэг үнийн сонголттой байна. Түүнчлэн зарим брэндийн бүтээгдэхүүнүүд бөөний үнэ болон үйлдвэрийн үнээр хямдралтай худалдаалагдаж байна.
АМТТАН
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- Монгол шоколаднууд төрөл бүрийн хэмжээ, загвараасаа шалтгаалаад 5,500 төгрөгөөс эхэлж байна.
- Төгс био брэндийн хуурай тараг 3,000-7,000 төгрөг
- Buramhan брэндийн чихрүүд 3,500-20,500 төгрөг
- Сэвгэр брэндийн чихрүүд 6,000-27,000 төгрөг
- Monkondi брэндийн цагаан сард зориулсан савлагаатай чихрүүд 9,000₮, 9800₮, 14,500₮, 26,000₮ зэрэг үнэтэй байна.
- Сүүн биндэр брэндийн цангистай ааруул 12,000 төгрөг
- Хужирт цагаан брэндийн Шар сүүний хатаамал 2,500-12,000 төгрөг, Сүүн болон шар сүүн чихэр 10,000-25,000 төгрөг Шар сүүн ааруул 13,000 төгрөгийн үнэтэй байна.
ОЙМС, БЭЭЛИЙ
/ноос ноолууран малгай ороолт/
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- Хонины ноосон ороолт, шаальнууд 13,000-35,000 төгрөгөөс эхэлж байгаа бол ноолууран ороолт шааль 65,000-128,000 төгрөгийн үнэтэй байна.
- Ноосон малгай ороолт 20,000-25,000 төгрөг байгаа бол оймс 18,000 төгрөг байна.
- Ноосон эмэгтэй толгойн кист 10,000 төгрөг байна.
- Ноолууран малгай 62,000-120,000 төгрөг, бээлий 58,000 төгрөгийн үнэтэй байна.
- Монгол брэндийн оймснууд багцын хямдрал болон цагаан сарын хайрцаг савлагаатай худалдаалагдаж байна.
- Савхин бээлийнүүд 20,000 төгрөгөөс эхэлж байна.
- Ямааны арьсан бээлий 50,000 төгрөг
ТОГЛООМ
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- “Оньсон хүү” брэндийн эвлүүлдэг модон тоглоом
- Тэрэм брэндийн модон эвлүүлдэг тоглоом 15,000-35,000 төгрөг
- Кодоор буддаг зураг 8,000-25,000 төгрөг
- “Ярилцдаг гэр бүл” гэр бүлийн харилцааг хөгжүүлэх даалгавруудтай тоглоом 10,000 төгрөг
- Бага насныханд зориулсан зурагтай картан ном 13,000 төгрөг
- Төмөр жижиг тоглох заавартай дөрвөн бэрх 20,000 төгрөг
- Монгол зурагтай хөзөр 6,000 төгрөг
- Монгол бөхчүүдийн зурагтай хөзөр 15,000 төгрөг
ЦАЙ, ЧАЦАРГАНА, ЗӨГИЙН БАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛДМЭЛ
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- "Загсал" брэндийн цай 5500 төгрөгөөс эхэлнэ.
- "Есөн эрдэнийн цай" 15,000 төгрөг
- "Ногоодой" хар саримсны ханд 15,000-16,500 төгрөг
- Чацарганатай цай 5,000 төгрөг
- "Khan kharmag" брэндийн цай 20,000-71,200 төгрөг
- "Донор" брэндийн барагшун 16,000-25,000 төгрөг
- Хатааж нунтагласан найруулж уудаг ээзгий 14,000-28,000 төгрөг
- Sodon foods-н цай, кофетой багцнууд 6,500-15,000 төгрөг
- "Тансаг амт" зөгийн балын багц 15,000-18,000 төгрөг
- "Чонон хармаг" брэндийн ханд 1,800-17,000 төгрөг
- "Смудио" хүрэн манжингийн смүүти 25,000 төгрөг
- Dr.Baatar Brand 2-8 бүтээгдэхүүнтэй багцнууд 8,500-44,000 төгрөг
Нутаг нутгийн онцлогтой цай болон эмийн ургамалтай найруулж уудаг эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд олон төрлийн өргөн сонголттой гарснаас гадна бэлгийн багцнуудыг олноор гаргасан байна.
ЦҮНХ, ТҮРИЙВЧ, УГЛААШ, ГАР УРЛАЛЫН ЗҮЙЛС БОЛОН БУСАД
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- Толгойн гоёл 8,000 төгрөгөөс эхэлж байна.
- Jasu art studio зүүлт, бугуйвч 15,000 төгрөг
- Шигтгээтэй бүс, цүнх 35,000 төгрөг
- Эсгий цүнх, гутал 60,000-70,000 төгрөг
- Эсгий гэрийн углааш 70,000-110,000 төгрөг
- Эсгий бойтог 40,000-45,000 төгрөг
- Гар урлалын бугуйвч, зүүлт 5,000-10,000 төгрөг
- Нэхмэл хүүхдийн хувцас 25,000-30,000 төгрөг
- Цүнх, бүс 35,000-45,000 төгрөг
- Түлхүүрийн оосор 5,000-15,000 төгрөг
- Эрэгтэй арьсан цүнх 68,000-80,000 төгрөг
- Шүрэн бугуйвчнууд 5,000-30,000 төгрөг
- Хавчаар 10,000 төгрөг
- Даавуун цүнхнүүд 20,000-25,000 төгрөг
- Монгол тэмдэглэлийн дэвтэр 7,900 төгрөгөөс эхэлнэ.
- Тэлээ 8,000-45,000 төгрөг
- Арьсан цүнх 125,000-350,000 төгрөг
- Цүнхний арьсан оосор 23,000 төгрөг
- Арьсан бүс 45,000-65,000 төгрөг
- Монгол хэвлэлтэй подволк 55,000-60,000 төгрөг
- Түрийвч 15,000-25,000 төгрөг
- Картны гэр 20,000 төгрөг
- Гоо сайхны цүнх 10,000 төгрөг
- Үсний уут 35,000-40,000 төгрөг
- Халуун жин 12,000 төгрөг
ГЭР АХУЙ
Санамж: Зөвхөн үзэсгэлэн худалдаа дээр тодруулсан хэсгийн үнийг хүргэж байгаа болно.
- Модон утасны суурь 15,000-25,000 төгрөг
- Аяга 10,000 төгрөг
- Нум сум 20,000-60,000 төгрөг
- Модон цацал 35,000 төгрөг
- Модон хэрэглэл 15,000-45,000 төгрөг
- Олбог 60,000 төгрөг
- Модон сүүний савтай цацал сав 25,000-35,000 төгрөг
- Дан модон цацал 5,000 төгрөг
- Арьсан зургийн цомог 60,000-80,000 төгрөг
- Модон авдар 30,000-100,000 төгрөг
- Давсан урлал 5,000-10,000 төгрөг
- MB workshop олсон урлал цүнх, аяганы суурь, чихрийн таваг
- Dusal brand