Зураг
Зураг
   
1
2
3
4

Дижитал хэрэглээний тухай энгийнээр тайлбарлах нь

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 21
Сурталчилгаа
Дижитал хэрэглээний тухай энгийнээр тайлбарлах нь
Зураг

Аливаа бизнесийн байгууллага, хэрэглэгч, хувь хүмүүс хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хормын төдийд ухаалгаар зохицуулах төрөл бүрийн дижитал үйлчилгээ бидний амьдралд нэвтэрснээр өдгөө хүн бүр дижитал хэрэглээтэй байхаас өөр сонголтгүй болжээ. Энэ ч утгаараа Юнител Групп хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх түргэн шуурхай үйлчилгээг Unitel апп-аар санал болгож байна. Та уг апп-ийг татаж хэрэглээгээ дижиталаар шийдэн, цаг зав, зардал мөнгөө хэмнэж, аз жаргалаа бүтээгээрэй.

Ингээд бид өнөөдрийн нийтлэлээрээ дижитал шилжилт, амьдралын шинэ хэв маяг, хэрэглээний талаарх энгийн ойлголтыг хүргэхээр дөрвөн зочныг урьж ярилцлаа.

Зураг

МУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал

Одоо байгаа нийгмийн нөхцөл байдал хүмүүсийн жаахан халшраад, зүрхшээгээд байсан дижиталаар ажил хэргээ явуулах хэлбэр рүү бол үндсэндээ шууд түлхээд оруулчихлаа. Дижитал хэлбэр гэдэг нь тоон технологийг ашиглахыг хэлээд байгаа юм. Энэ тоон технологийн боловсрол бол хүний дижитал орчинд харилцах чадвар юм л даа. Тэгэхээр дижитал шилжилт бол хүний ердийн хийдэг байсан үйлдэл, хүлээж авдаг байсан үйлчилгээ, бусад зүйлийг тоон технологийн тусламжтайгаар авах бололцоог л хэлээд байгаа юм.

Технологийн хөгжлийг ашиглах нь хүнээс тодорхой хэмжээний боловсрол, түүнд дасан зохицох чадварыг шаарддаг. Бас зарим хүнд технологи гэхээр их хол зүйл юм шиг сонсогддог учраас хүний технологид итгэх итгэл их чухал. Тэр итгэл хүнд бий болоод, дараа нь технологийг аажмаар хэрэглээд, дасаад, дадал болгоод, үр шимийг нь хүртэж байж хүн технологийн хүчийг ойлгодог. Тэгэхээр энэ бол процесс юм л даа. Сүүлийн хэдэн жил дэлхий дахинаа энэ процесс хурдассан. Ихэнх байгууллага дижитал шилжилтийг хийж, хоорондоо уялдаатай ажиллаж эхэлсэн. Яагаад байгууллагууд хоорондоо уялдаж ажиллах хэрэгтэй юм гэхээр хэрэглэгчтэй холбоотой. Жишээлбэл, би Unitel апп-ийг хэрэглэдэг. Апп-аараа төлбөрөө төлөхдөө аль ч банкны апп руу шилжээд, гүйлгээгээ хийчихдэг. Эсвэл анхнаасаа банкны апп-аа нээгээд, Юнителийн нэгж гэсэн цэсийг сонгоод нэгжээ авчихаж болдог. Тэгэхээр энд 1-рт Юнителийн, 2-рт банкны, 3-рт хэрэглэгчийн асуудал яригдаж байгаа учраас дижитал шилжилт бол олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг байх нь. Одоо төрийн үйлчилгээнүүд ч дижитал болж эхэлж байна. Ухаандаа, хувь хүний мэдээлэл төрийн нэгдсэн санд нэг л удаа орчих юм бол тэр хүн төрийн үйлчилгээ авах болгондоо мэдээллээ дахин дахин өгөөд байх шаардлагагүй гэсэн үг. Товчхондоо дижитал шилжилт бол бидний амьдралыг илүү хялбар, амархан болгож өгч байна.

Зураг

Хувийн санхүүгийн зөвлөх Г.Мөнгөн

Миний нэг боддог зүйл бий л дээ. Хэрвээ чи цаг хугацаагаа хэмнэж л байгаа бол тэр зүйлдээ төлбөр төлөх хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг минь хэмнэж өгсний төлөө би заавал төлбөрөө төлдөг гэсэн үг. Ихэнх хүмүүс үүнийг эсрэгээр нь бодоод, жижиг зардлууд дээр ач холбогдол өгөөд байдаг. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зүйлсийг үнэгүй юм шигээр ойлгодог. Ялангуяа янз бүрийн аппликейшн, интернэт, онлайн сургалт үйлчилгээнүүд гэх мэт. Гэхдээ үүний цаана олон хүний хөдөлмөр, хөрөнгө явж байдаг учраас бид зүй зохистой хэрэглэж сурах л хэрэгтэй. Анх бэлэн мөнгөөр цалин тавьдаг байж байгаад, карт руу шилжих үед хүмүүс бөөн эргэлзээ, асуудал, айдаст орж байсан. Одоо бараг карт хэрэглэхээ болиод дижитал хэтэвч рүү шилжиж байна. Үүн дээр хүмүүс бас л бага зэрэг эргэлзээтэй байгаа биз. Тэгэхээр эндээс хүн ер нь мэдэхгүй зүйлийнхээ л эсрэг бодолтой байдаг юм байна гэж дүгнэж болно. Гэвч одоо цаг үе өөрчлөгдөж, хүн бүр хүссэн хүсээгүй энэ зүйлийг ойлгох, дижитал хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай болоод байна. Миний хувьд одоо бол хадгаламжийнхаа системийг 100 хувь дижиталаар удирддаг. Гар утас, интернэтийн төлбөрөө ч аппликейшаар төлчихдөг. Энэ нь надад үнэлшгүй цаг хугацааг бий болгож өгдөг дөө.

Зураг

Контент бүтээгч Г.Ану

Яг одоо явагдаж байгаа дижитал шилжилт бол хэзээ нэгэн цагт хийгдэх л байсан жам ёсны үзэгдэл. Харин пандемикийн нөлөө үүнийг нэлээн хурдасгачихлаа. Хамгийн багадаа 4 жилээр наашлуулсан гэж хэлж болно. Одоо бидний амьдралд маш олон зүйл өөрчлөгдөж, шинэ хэв маяг бий болж байгаачлан бид өмнөх амьдралын хэв маягаа эргэж харах болчихоод байна л даа. Жишээлбэл, байгууллагууд дижитал соёлыг бэхжүүлж, хэрэглэгчдэдээ дижиталаар төлбөр тооцоогоо хийх, нэгж, дата авах аппликейшн, онлайн үйлчилгээнүүдээ санал болгож, өөрсдөө алсын зайнаас ажиллаад эхлэхээр өмнө нь бид заавал оффист суух хэрэг байсан юм уу гэж бодмоор. Үүнийг дагаад компаниуд зардлаа бууруулж, үйл ажиллагаагаа автоматжуулан бүтээмжээ нэмэгдүүлж, мэдээллийн аюулгүй байдлаар бүрэн хангагдаж эхлээд байна. Нөгөө талаас хэрэглэгчид буюу хувь хүмүүс энэ шинэ хэв маягт суралцаж, дижитал сэтгэлгээтэй байснаар цаг зав, зардал мөнгөө хэмнэх, илүү бүтээмжтэй, хурдан шуурхай ажил хэргээ амжуулах зэрэг давуу талуудыг өөрсдөдөө бий болгох боломжтой болоод байна. 

Зураг

Боловсрол судлаач Г.Төмөрзаяа

Миний хувьд дижитал хэрэглээг хурдасгуур юм байна гэж бодох болсон. Энэ зүйл ажлыг маш хурдан амжуулахад нэмэр болдог. Жишээлбэл, би өдөр тутамдаа онлайн уулзалтын аппликейшнуудийг ашиглаад л 21 аймгийн багш нартай нэг дор, нэг цагт цугларч уулзаж чадаж байна. Би хэрвээ дижитал хэрэглээгүй байсан бол тэр орон нутагт байгаа хүмүүстэй эсвэл гадаадад байгаа хүмүүстэй холбогдож чадахгүй шүү дээ. Өдөр болгон онгоцоор нисэхгүй нь лав. Ингээд бодохоор технологийн хүч бидний амьдралд гайхалтай боломжийг өгч байна л даа. Харин бид нар энэ боломжийг ашиглаж хамгийн хайртай гэр бүлдээ болон өөрсдөдөө чанартай цаг гаргах хэрэгтэй. Би үйлчлүүлэгч нартаа ч үүнийг хэлж зөвлөдөг.