1

Аялах замаа километрээр бус датагаар хэмжээрэй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Аялах замаа километрээр бус датагаар хэмжээрэй
Зураг

Аяллын улирал эхэлжээ. Хүн бүр амралт зугаалгадаа бэлдэн, алжаал ядаргаагаа тайлахаар зэхэж байна. Гагцхүү хэн ч, хаашаа ч, хэзээ ч гарсан ухаалаг амьдралыг бүтээгч дата хангалттай байх нь чухал билээ.

Тиймдээ ч Юнител Групп “Аялах бүрд дата бэлэгтэй” урамшуулал зарлажээ. Энэ хүрээнд уншигч та бүхэн Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, цэлгэр уудам тал нутгаар аялангаа туулсан замынхаа хэмжээтэй тэнцэх 1KM=1MB дата бэлгэнд авах боломжтой. Тухайлбал, та Улаанбаатараас Хөвсгөл далай руу аяллаа гэж бодоход, замд таарсан аймгийн төв бүрдээ туулсан замынхаа хэмжээгээр дата бэлэг авна гэсэн үг.

 
Зураг

Таны аяллын маршрут Юнителийн 4G сүлжээний станцаар дамжин бүртгэгдэх бөгөөд та 1KM=1MB датагаа маргааш өглөөнийх нь 09:00 цагт хүлээж авах аж. Уг дата хүчинтэй хугацаа тухайн өдрийг дуустал байна.

Хэрэв та аялалд гарахаар зэхэж буй бол энэхүү урамшуулал дуустал буюу 7-р сарын 31 хүртэлх хугацаанд 21 аймгийн төв бүрд зөвхөн 1 удаа бүртгэгдэж, уг дата бэлгийг авах боломжтой. Харин хөдөө орон нутгийн сум, суурин, баг, өртөө зэрэг үүнд хамаарахгүй юм байна.

Ингээд амралт, аялал зугаалга эхэлж буй энэ цаг үед хэрэглэгч та аяллын маршрутынхаа дагуу хэдэн MB дата бэлгэнд авах боломжтойг хүргэе.

Эхлэл цэгийг Улаанбаатараас тооцсон