Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг.
Тэгвэл гахай жилийн сар шинийн баярт зориулан Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадыг бэлгэдсэн “Язгуур Монгол” бэлгийн картаа бүтээж хэрэглэгч түмэндээ хүргэж буй билээ. Энэ хүрээнд Хүннүг гүрний ноёрхлыг хамгийн өргөн уудам газар нутагт тэлж чадсан Гиюй шаньюйн тухай товч мэдээллийг инфографик хэлбэрээр хүргэж байна.