Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг.
Тэгвэл шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулан Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадыг бэлгэдсэн “Язгуур Монгол” бэлгийн картаа бүтээж хэрэглэгч түмэндээ хүргэж буй билээ. Энэ хүрээнд Хүннүг Ром, Грекийн эзэнт гүрнүүдийн хэмжээнд үнэлэгдэхүйц гүрэн улс болтол нь хүчирхэгжүүлж чадсан Модунь шаньюйн тухай товч мэдээллийг инфографик хэлбэрээр хүргэж байна.