Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг билээ.
Тэгвэл шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулан Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадыг бэлгэдсэн “Язгуур Монгол” бэлгийн картаа бүтээж хэрэглэгч түмэндээ хүргэж байна. Энэ хүрээнд Хүннүгийн анхны хаан Түмэн шаньюйн тухай товч мэдээллийг инфографик хэлбэрээр хүргэлээ.
Түүнчлэн Юнител групп нь Монголын Үндэсний музейтэй хамтран 2019 оны 01-р сарын 12-13 өдрүүдэд тус музейг олон нийтэд хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Иймд амралтын өдрийг гэр бүл, найз нөхдийн хамт Монголын Үндэсний музейн гайхам үзмэрүүд, эртний түүхийн хуудсаар аялан өнгөрүүлээрэй.