Зураг
Зураг
Энэ зуны технологийн “тэсрэлт”    

ЭНЭ ЗУНЫ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭЛТ

A.Жаргал
2017 оны 7 сарын 6
iKon.MN
ЭНЭ ЗУНЫ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭЛТ
Зураг

Улсын их баяр наадмыг тохиолдуулан энэ зуны хамгийн том технологийн “тэсрэлт”-ийн тухай мэдээллийг бид график дүрслэлийн аргаар танилцуулж байна.

Юнивишн компани 2011 онд IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаад ч мөн бусдаас түрүүлж гурвалсан үйлчилгээгээ Монгол орон даяар нэвтрүүлэх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. 

Шилэн кабельд суурилсан тус үйлчилгээ өмнө нь зөвхөн Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотоор хязгаарлагддаг байсан бол энэ жил орон даяар үйлчилгээгээ нэвтрүүлэх ажээ. Тэд бүтээн байгуулалтын ажлаа эх орны зүүн хязгаар  Дорнод аймгаас эхэлж  зүүн болон төвийн бүсийн 6 аймгийн төвд сүлжээгээ амжилттай нэвтрүүлсэн байна. Энэ жилдээ багтан доорх газрын зурагт багтсан үлдсэн аймгуудад сүлжээ нэвтрүүлж дуусах юм байна. 

Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд телевизийн сувгаа 96 цагаар ухрааж, нөхөж үзэх, 2000 гаруй кино, контентыг  IPTV-ээсээ  түрээслэн үзэхийн зэрэгцээ өндөр хурдны интернэтэд олуулаа нэгэн зэрэг холбогдож  гэрээсээ дэлхийн технологийн хөгжлийг хүлээн авах өргөн боломж бүрдэж байгаа юм. 

 

Юнивишнийн гурвалсан үйлчилгээ нэвтэрсэн суурин газрууд болон удахгүй сүлжээ нэвтрэх хотуудын мэдээллийг доорх дүрслэлээс харна уу. 

Юнивишнийн Монгол орон даяар татсан
шилэн кабелийн урт: 8000 КМ

.