Хөвсгөл аймагт 1990 оноос хойш тайгын аялалыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн жил болгон "Хөх сувд" мөсний баяр болон Дархад зоны соёл, Маанар соёл, тайгын цаа цаатны ахуй амьдрал, соёлыг харуулсан "Цаа, цасны баяр"-ыг зохион байгуулдаг байна.
Хөвсгөл нуур, Тайгаас гадна Дархадын хотгор, -50 хэмд хөлддөггүй амьд устай хэмээх Жаргантын гол болон Ар босготын хавцал, Даян дээрх чиглэлд өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа аж.
КОВИД-19-с хойш Хөвсгөл аймгийг зорин ирэх дотоод гадаад жуулчдын тоо тасралтгүй өссөөр өнгөрсөн жил гадаадын 20,782, дотоодын 136,780 жуулчин иржээ.
Эх сурвалж: Монголын аялал жуулчлалын холбоо
Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар
Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN М.Батчимэг