Монгол Улсын Төрийн сүлд, далбаа бүтсэн түүх
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг "Үндсэн хуулийн өдөр" болгон нийтээр тэмдэглэдэг бөгөөд энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүхийг УИХ-аас мэдээлснээр хүргэж байна.
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️
Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.
Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг.
Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирсэн.
Тэдгээрийн нэлээд хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх, нөгөө нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх, гурав дахь нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ.

Монгол Улсын төрийн сүлд, далбааны талаар иргэд, олон нийтээс ирүүлж байсан саналууд
Төрийн бэлгэдлийн талаар иргэдээс 150 гаруй санал, загвар ирүүлж байжээ.
Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэсэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн шинэ загвар төсөл боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.

Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.
Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан сүлдийн талаар хоёр хувилбарын санал хураалгасан байна. Эхлээд цөөнхийн санал болгосон соёмбо голлосон сүлдтэй байх томьёоллоор санал хураахад 64 хувь нь татгалзжээ.
Мөн 1960 онд баталсан сүлдийг хэвээр үлдээе гэснээр санал хураахад 54 хувь нь зөвшөөрсөнгүй.
Ингээд өмнө нь 85 хувийн саналаар батлагдсан зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдсэн байна.