"Yutong" - Ирээдүйн ухаалаг хотыг төлөвлөгч

БНХАУ-ын "Yutong" автобус Монголын зах зээлд нэвтрээд хэдийнээ танил болжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд 631 автобус иргэдэд үйлчилж байна. 1963 оноос автобус засварын үйлчилгээгээр анх байгуулагдсан тус компани 1993 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1997 оноос Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны автобус үйлдвэрлэгч компани болсон юм.   Улмаар хоёр жилийн дараа буюу 1999 онд $50 саяын өртөг бүхий үйлдвэр байгуулсан нь тухайн үедээ Азийн хамгийн том автобусны үйлдвэрлэгч болж байв. 

"Yutong" компани байгуулагдсан БНХАУ-ын Жөнжоу хот нь 2024 оны байдлаар 12.6 сая хүн амтай. Хятадын эртний түүхт Хенань мужийн нийслэл юм. Тус хотод iPhone гар утасны хамгийн том үйлдвэр буюу 200,000 ажилтантай "Foxconn Zhengzhou" байрладгаараа олонд танигдсан.

Томоохон үйлдвэрүүдийн ачаар Хятад дотроо хоёрдугаар зэрэглэлд хамаардаг томоохон 15 хотын нэг. Хятадын төмөр замын томоохон төв юм.
1963 онд автобус засвар байх үеийн гэрэл зураг.
Жөнжоу хотод "Yutong"-ийн үндсэн болон шинэ эрчим хүчний, тусгай автомашины дөрвөн томоохон үйлдвэр, таван томоохон бүтээгдэхүүний цуврал бүхий жилд 65,000 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тодруулбал үндсэн болон шинэ эрчим хүчний үйлдвэр тус бүр 30,000, тусгай зориулалтын (эмнэлэг, цагдаа гэх мэт) 5,000 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
"Yutong" компани өдгөө дэлхийн 101 оронд автобус нийлүүлж байна. Тэдгээрээс 15 KD (Knock-Down) бизнесийн түнш орнууд бий. Эдгээр орнуудад автобусны эд ангийг хэсэгчлэн нийлжүүлж, тухайн оронд угсарч, ашиглалтад оруулдаг.
Тухайлбал Мьянмар, Малайз, Пакистан, Австрали, Перу, Аргентин, Египет, Өмнөд Африк, Этиоп, Кени, Ирак, Бразил, Нигери болон Казахстан зэрэг 15 улсад бий.

"Yutong"-ийн Төв Ази дахь автобусны борлуулалт



Туркменистан болон Киргизстан улсад автобус нийлүүлэхээр зорьж буй юм.

Манайхтай цаг агаар болон газарзүйн хувьд ойролцоо Казахстан улсад дунд болон том оврын автобус нийтийн тээвэр болон зорчигч тээврээр хот хооронд явж байна. Шинэ эрчим хүчний үйлдвэрээс гаргаж буй "ногоон" автобуснууд өдгөө дэлхийн хоёр дахь хүйтэн нийслэл гэгдэх Астанад амжилттай явж байгаа юм. 2021 оноос "Yutong" болон "QazTehna" хамтран тус бүс нутагт хамтарсан үйлдвэр байгуулжээ.

Эрс тэрс уур амьсгалтай Астанад тусгай биеийн болон батарей, усны халаалалтын системтэй. Нэг удаад 20 минутаар бүрэн цэнэг авч 200 - 300 км зам туулж байна.

2020 оны есдүгээр сарын 22-нд дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн бааз хүрэх замаар тус компанийн цахилгаан автобус далайн түвшнээс дээш 5,143.41 метрт явсан амжилтаар ГИННЕСИЙН РЕКОРД тогтоосон билээ.

Тэр ч бүү хэл "Катар 2022" хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий үеэр Катар улс 1,002 автобус захиалсны 741 нь цэвэр цахилгаан нийтийн тээвэр байлаа. Энэ нь тус компанийн түүхэнд нэг дор хамгийн их цахилгаан автобусын захиалга болсон юм.

"Yutong" ухаалаг тээврийн бүх шийдлүүдийг хөгжүүлж байна. LINK+ үүлэн систем дээр суурилсан ухаалаг автобусыг 2019 оноос хойш хөгжүүлж одоогоор БНХАУ-ын Шаосин, Чэнжоу, Гуанжоу болон Арабын Нэгдсэн Эмиратын Абу Дабид нэвтэрчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 5G өгөгдлөөр 50 гаруй хотод 2,500 гаруй ухаалаг тээврийн хэрэгсэл хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

"Yutong" нь ирээдүйн хотын ухаалаг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхээр зорьж байна. Жолоочгүй автобус хотын төвөөр саадгүй зорчиход 5G бүрэн нэвтэрсэн байх шаардлагатай юм.