Монгол орны 43 газар Google Inside View-д нэгдлээ
Дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Монгол Улс нэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ.
Тэгвэл бидэнд эх орныхоо дурсгалт газруудаар аялах өөр нэгэн боломж нээгдлээ. Google Maps дээр байрлах газрын зургууд дээр Монгол орны 43 газрын дотоод зураглал нэмэгджээ. Үүнийг Google Street View төслийн залуус гүйцэтгэж дуусгасан байна.
ДБЭТ, Драмын театр, Монгол шуудан, Уран зургийн галерей, Цирк, Бөхийн өргөө, зарим аймгуудын номын сан, гал тэрэгний буудал гээд олон газруудыг та дэлгэцээрээ үзэж, дотор нь аялсан мэт мэдээлэл авах боломжтой боллоо.
Ингэхийн тулд ямар үйлдэл хийх ёстойг бид зааварчлан хүргэж байна.
Алхам 1: maps.google.com руу орох
Алхам 2: Дэлгэцний баруун доод буланд буй шар хүн дээр дарна. Дарсны дараа зарим замнууд хөх өнгөтэй болж, шар болон цэнхэр өнгөтэй дугуй дүрснүүд тодорч харагдана.
Алхам 3: Газрын зураг дээр харагдаж буй шар өнгөтэй дугуй дүрс дээр дарахад inside view зураглалууд гарч ирнэ.
Цэнхэр дугуй: Street view зураглал
Шар дугуй: Inside view зураглал юм.
БОНУС: Inside View зураглалыг үзэх зарим холбоосууд
Хэрэв та өөрийн албан байгууллагын зураглалаа Google-ийн сүлжээнд холбохыг хүсвэл ЭНД дарна уу.
Архангай аймгийн "Дуут" резорт
Дархан-Уул аймгийн Төв номын сан
"Хүрэл тогоот" одон орон судлалын төв
Inside View-т зураглал нь орсон бусад газрууд:
- Улаанбаатар хотын музей
- ШУТИС Номын сан
- Бөхийн өргөө
- Улаанбаатар чуулга
- Драмын театр
- ДБЭТ
- Төв шуудан
- Хангарьд ордон
- Маамуу нааш ир цэцэрлэг
- Соёлын төв өргөө
- Хүүхдийн номын ордон
- Соёлын Өвийн Төв
- Төмөр замын дуу бүжгийн чуулга
- Түмэн эх чуулга
- Халх голын ялалтын музей
- Балдан Бэрээвэн хийд
- Таван Голын Бэлчир жуулчны бааз
- Монголын хүүхдийн ордон
- Усан спорт сургалтын төв
- Оюуны Ирээдүй цогцолбор Б байр
- Оюуны Ирээдүй цогцолбор А байр
- Дарханы Төмөрлөгийн үйлдвэр
- Дарханы Шуудан
- Дархан-Уул аймгийн 18-р цэцэрлэг
- Нутгийн удирдлагын ордон
- Нэгдүгээр сургууль
- Хавтгай мод
- Их хорго
- Цирк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
