Google BUSINESS VIEW Гэж юу вэ?

Google Business View бол танай байгууллага, үйлчилгээний газрын дотоод орчныг Google Maps сүлжээнд 360 хэмийн, интерактив дүрслэлтэйгээр оруулж Интернэт ертөнцөд хүргэх хамгийн оновчтой гарц юм.
Ингэснээр танай бизнес, үйл ажиллагааг дурын хэрэглэгч Интернэтээр дамжин мэдрэх, танилцах өргөн боломж нээгдэнэ.

 

Манай үйлчлүүлэгчид

BUSINESS VIEW-ийн давуу талууд

Google Maps, Google Search сүлжээнд байрлах өөрийн байгууллагын дотоод орчинд нэвтэрч, аялах боломжийг Интернэт хэрэглэгчдэд олгоорой.

Google хайлт

Таны бизнесийн Google дэх бүртгэл бол танай компанийн олон нийтэд хамгийн ил тод харагдах хөрөнгө юм. "Google Street View" сайтад агуулгаа нийтэлснээр танилын хүрээгээ улам тэлэх боломжтой.

Google газрын зураг

Өөрийн тугийг Google газрын зураг дээр хатгаад үз. Таны ирээдүйн хэрэглэгчид Google газрын зургаас хайлт хийх үед хамгийн түрүүнд таны бизнес онцгой содон харагдаж нүдэнд нь өртөх болно.

Google-ээс зочид буудал хайх

Google хайлт, Google газрын зургаас танай зочид буудлыг хайж олох хамгийн дөт зам.

Нэг удаагийн төлбөр

Танай байгууллага нэг удаа л төлбөртэй нэгдсэний дараа нэмэлт зардалгүйгээр хязгааргүй хугацаанд Google-ын платформд байршиж дэлхийн аль ч цэгт байгаа хэрэглэгчид ижил түвшинд хандах боломж олгоно.

Вэб хуудсандаа оруулах

Та өөрийн 360 хэмийн зургаа байгууллагынхаа вэб болон сошиал хуудсанд оруулж ашиглах боломжтой.

Яагаад BUSINESS VIEW-д
нэгдэх хэрэгтэй гэж?

Зоогийн газар, кафе, зочид буудал олж сонгоход бэрхшээлтэй байдаг билээ. Одоо та бүх хүнийг өөрийн үйлчилгээний салбарт хийсвэр байдлаар аялуулж, итгэл үнэмшил төрүүлэх боломжтой боллоо. Таны ирээдүйн зочин, байнгын үйлчлүүлэгчид бодит мэт хийсвэр орчинд бизнестэй тань танилцсанаар итгэл үнэмшил төрөх нь гарцаагүй.

Зураг авхуулах

Google Business View-д нэгдэх амархан.

Алхам 1
Холбоо барих
Email: info@ikon.mn
Phone: +976 77107771
Алхам 2
Хэмжилт хийлгэх
Манай мэргэжилтнүүд зураг авхуулах байгууламжийн дотоод орчинтой танилцан хэмжилт хийнэ.
Алхам 3
Гэрээ байгуулах
Мэргэжилтнүүдийн хийсэн хэмжилтэн дээр үндэслэн үнийн саналыг танилцуулж гэрээ байгуулна.
Алхам 4
Гүйцэтгэл
Зураг авалтыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэж Google Maps сүлжээнд оруулна. Өөрийн вэб хуудсанд оруулах талаар зөвлөгөө өгнө.