Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Дэлхийн зах зээл дээрх Монголчууд

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN

Дайчин вангийн хүрээ

Тухайн үеийн Монголын хотууд дахь худалдаа болоод аж ахуйн үйл ажиллагааны тухай авч үзэхэд хамгийн сонирхолтой газар бол хошуу нутгууд байдаг. Түшээт хаан аймгийн Дайчин вангийн хүрээ бол Чин ван Ханддоржийн хошууны төв юм. 

Энэ хошуу тухайн үеийн дүр төрхийг хамгийн сайн харуулж чадах онцлог зүйл ихтэй олон хөлийн газар байв. Хошууны төв нь жуулчид аялагчид дамжин өнгөрдөг гол зам дээр оршиж байв.

1905-1906 онд XIII Далай лам Төвөдөөс Их Хүрээнд ирээд тус вангийн хүрээнд өвөлжсөн бөгөөд Хошуу ноён Ханддорж, аграмба Дандар нар Далай ламыг хүлээн авахад ихээхэн ач холбогдол өгч  байв. 

Хандорж ван Далай ламыг өвөлжөөд буцахад өөрийн том хүүгээ ном үзүүлэхээр түүнийг дагуулан явуулсан боловч Манжийн төр түүний үйл ажиллагааг эсэргүүцэн хүүг нь Бээжинд хааны ордны ёс зөрчсөн хэмээн цаазлахад хүргэсэн юм.

Монголчууд ба цайны соёл

XVI – XVII зуунд Хятадаас Европ руу цай зөөвөрлөж байсан жингийн зам болох “Цайны зам” Монголоор дайран өнгөрч байснаас гадна монголчууд цайг хамгийн өргөн хэрэглэж, бүр мөнгөний нэгжид тооцож, хүн төрөлхтний түүхэнд дорно өрнийг холбосон худалдааны замын гол тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.

Түүгээр зогсохгүй Монголчуудаар дамжин анх Орос оронд цай дэлгэрсэн түүхэн баримт буй. Энэхүү цайны замаар эртний Хятадын ааг, амт чанараараа гайхагдсан цай Оросын хаанд хүрч улмаар Москвагаар дамжин Европ тивд түгэн дэлгэрчээ.

Цайны замын тээвэр нь Хаалган хотоос үхэртэргээр жимлэн Замын-Үүдэд ирээд Монголчуудыг хөлслөн тэмээн жингийн цуваагаар Чойр болон Хүрээгээр дамжин Хярааны хонхорын хилийн харуул хүрч улмаар Хиагт хот хүртэл явдаг байв.

 

Зураг
1
Одоогийн Булган аймгийн төв хуучнаар Түшээт хаан аймгийн Дайчин ван, Гадаад яамны тэргүүн сайд Ханддоржийн хошууны ерөнхий байдал. 1909 он.

Зураг
2
Дайчин вангийн хүрээн дэх хятадууд. Монголд тариалан эрхэлж, худалдаа наймаа хийн байнга суух Хятадууд Монгол эхнэр авч, Монгол хоол хүнс идэх зэргээр Монгол заншилд дадах нь их байсны нэгэн жишээ энэ юм.

Зураг
3
Дайчин вангийн хүрээнд Диваажингийн сүм хэмээх энэхүү сүмийг 1877 оноос эхлэн Дандар аграмбын даалгавраар босгожээ.

Зураг
4
Азид орох үүд хэмээн нэрлэгддэг Оросоос Бээжин орох худалдааны гол боомт “Хиагт” хотын байдал. XIX зууны сүүл үе.

Зураг
5
Цайг их төлөв Хятадын өмнөд мужуудад тарьж ургуулаад Шаньси мужаас голлон тээвэрлэнэ.

Зураг
6
Цайны замын гол тээвэр болох цай болон бусад барааг зөөвөрлөх гол хэрэгсэл нь Монголчуудын тэмээн жин байсан юм.

Зураг
7
Цайны худалдааг гол төлөв хятад худалдаачин эрхлэх бөгөөд томоохон пүүсүүд Монголд олноор үйл ажиллагаагаа явуулж байсны гол төв нь Их Хүрээ, Ховд, Улиастай, Хиагтад байв.

Зураг
8
Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.