Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Харь эзэнтэй Монголчууд

ikon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN

Манжийн эрхшээлийн үед Монголчуудын уламжлалт ахуй амьдрал, соёл нэлээд өөрчлөгдөж өнөөгийн төрх байдлаа олжээ.

Урьд өмнө гурваас дөрвөн мянган хүнтэй томоохон нүүдэл хийдэг байсан бол Манжийн  тогтоосон хуулийн дагуу нэг хошуунаас нөгөө хошуунд дураараа нүүх боломжгүй болсноор Монголчууд хот айлын зохион байгуулалтанд орж нүүдлийн зай хязгаарлагдаж үүнийгээ дагаад ахуй амьдралд ч өөрчлөлт орж эхэлсэн.

Манжийн хааны зарлигаар 1727 оноос эхлэн Богд Хан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уул гэсэн гурван уулыг тогтмол тахиж наадам хийх хуультай болсон байна. Эдгээр уулсыг тахих бүрд Манжийн хаанаас тусгайлан хүж, торгоны зүйлийг ирүүлэх бөгөөд зарим тохиолдолд Манжийн хааны бие төлөөлөгч ирдэг байв.

Хан Хэнтий уулыг Түшээт хаан, Сэцэн хан, Их шавиас, Богд Хан-Уулыг Түшээт хаан, Сайн ноён хан аймгаас, Отгонтэнгэр уулыг Засагт хан, Сайн ноён хан аймгаас тус тус голлон тахидаг байв.

 

 

 

Зураг
1
Үхэр тэргээр тээвэр хийх явдал эртнээс нааш уламжлагдсан бөгөөд цаг улирал, бүс нутаг бүрт ялгавартайгаар хэрэглэж иржээ.

Зураг
2
Монголчууд хэдий суурьшиж эхэлсэн боловч Нийслэл хүрээнд ойр зуур нүүдэл хийх нь нэлээдгүй байв.

Зураг
3
Манжийн үед Монголчуудын нүүдлийн орон зай засаг засаг захиргааны хуваарилалтаас хамаарч ихээхэн багассан. Гэвч нүүдлийн хэв маяг, амьдралын орчин өөрчлөгдөөгүй билээ.

Зураг
4
Нийслэл Хүрээний чинээлэг гэр бүл зураг авахуулахдаа гоёлын хувцсаа өмсжээ.

Зураг
5
Уул овоог тахихдаа бэлд нь тахилгын идээ шүүс зоогийг бэлтгэдэг уламжлалтай.

Зураг
6
Эмэгтэй хүмүүс хүйтэн сэрүүний үед өмсөх малгай, дээл, гутал.

Зураг
7
Дээл, хантааз, гутал нь язгууртан, чинээлэг айлын хүүхдүүд болохыг нь илтгэнэ.

Зураг
8
Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.