2017/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,445.66₮
B14
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-14°
|
-20°
20:00
S44
-16°
21:00
S16
-17°
22:00
S16
-18°
23:00
S16
-18°
00:00
S16
-18°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-21°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S32
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

MOAB бөмбөгний хохирлын хэмжээг албан ёсоор зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN

Пүрэв гарагт Афганистаны зүүн хэсэгт анх удаа хэрэглэсэн MOAB цөмийн бус бөмбөгний учруулсан хохирлын хэмжээг Афганистаны Батлан Хамгаалах Яам өчигдөр зарлажээ.

Газар доорх байгууламжууд, нуувч, хонгилуудыг устгах зорилготой энэ цохилтод Исламын улс бүлэглэлийн 36 гишүүн алагдаж, энгийн иргэн хохироогүй гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Үндсэн зорилго болох дайсны нуувч, хонгилуудыг устгах төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнийг бас дурджээ. Пакистаны хилд ойр Ачин дүүрэгт MC-130 нисэх онгоцноос 10,000 орчим килограм жинтэй MOAB бөмбөгийг Пүрэв гарагийн орой хаясан юм.

Дэлбэрэлтийн чимээ хилийн ойролцоох Афган, Пакистаны оршин суугчдад хүчтэй сонсогдсон тухай мөн мэдээлжээ.

Афганистаны зүүн хэсэгт Исламын улс бүлэглэлийн Корасан нэртэй салбар байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэднийг нийт 600-800 гишүүнтэй гэж Афганистаны албаныхан мэдээлсэн байна.

Massive Ordinance Air Blast (MOAB) бөмбөг нь АНУ-ын армийн зэвсэглэлд байгаа цөмийн бус хамгийн том бөмбөг юм. 2003 онд Иракийн дайны үеэр зохион бүтээснээс хойш анх удаа байлдааны ажиллагаанд ашигласан нь энэ ажээ.

 

Эх сурвалж: ABCnews

 
x