Шилэн дансны тухай хуулиар улсын болон орон нутгийн төсвийн байгууллагууд 28 төрлийн мэдээллийг тодорхой хугацааны давтамжтайгаар нийтэд ил тод болгох ёстой.
Нээлттэй Нийгэм Форумаас уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 28 төрлийн мэдээллээс зургааг сонгон авч нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрууд 2017 оны 01 дугаар сард мэдээллээ хэрхэн ил тод болгосон байдлыг ажиглажээ.
Ажиглалтын ерөнхий дүнг танилцуулбал...
ЗДТГ-ууд Төрийн санд бүртгэгдсэн 5 сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ бүрэн гүйцэд ил тод болгох байдал хангалтгүй хэвээр байна.
Энэхүү мониторингоор Шилэн дансны тухай хуулийн дагуу нийслэл, дүүргүүдийн ЗДТГ 2017 оны 1 дүгээр сард ил тод болгосон 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн тухайн сарын дансны хуулгатай харьцуулж үзэв.
1 дүгээр сарын дүн мэдээгээр зөвхөн хоёр дүүргийн ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн нийт гүйлгээгээ 100% ил тод болгожээ
Нийт гүйлгээний тоо
Шилэн дансны хуулийн дагуу ил болгох цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээг бүх ЗДТГ нийтэлснээс СБД хамгийн олон буюу 18 мэдээлэл ил болгожээ.
Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын тамгын газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд мониторинг хийж байна.
Хуулиар нийтэд ил болгох ёстой мэдээллээс зургааг нь сонгон авч ЗДТГ-ууд 2017 оны 1 дүгээр сарын туршид тэдгээр мэдээллийг хэрхэн ил тод болгож байгааг ажиглав.
2016 оны 12 дугаар сард 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ зөвхөн 1 аймаг л бүрэн мэдээлж байсан бол 2017 оны 1 дүгээр сард 5 аймаг 100 хувь нийтэлсэн ахиц гарчээ.
Гүйлгээний тоо
Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээг нийт 20 аймгийн ЗДТГ нийтэлжээ.
Увс аймгийн ЗДТГ хамгийн олон буюу 11 мэдээлэл нийтэлсэн бол Сүхбаатар аймгийн ЗДТГ огт нийтлээгүй байна.
ННФ-аас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран мониторинг хийж дүнг сар бүр мэдээлж байна. Дүнг www.forum.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум