Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

З.Дүүрэнбилэг: УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг ТЕГ-т шалгуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар Тагнуулын ернөхий газарт албан шаардлага хүргүүлэх тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Уламжлалт тусгаар тогтнол” холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг "ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг 2000 оноос хойш шалгуулахаар хөөцөлдөж байсан.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбогдох ноцтой асуудал юм.

17 жил өнгөрөхөд энэ хэргийг шалгах ёстой тагнуулын байгууллага шалгасангүй.

ТЕГ-ын дарыг 17 жилийн хугацаанд долоогоос найман удаа сольсон байдаг. Тагнуулын байгууллагын одоогийн удирдлагыг энэ асуудалд анхаарал тавихыг хүсч байна.

2000 онд генерал Ж.Баатарт хүний нэр төр гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн долоон жилийн хорих ял оноосон. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг 2010 онд сөхөж тавьсан байдаг.

2017 оны 3 дугаар сарын 31-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр генерал Ж.Баатарын ярилцлага цацагдсан. Эдгээр мэдээллүүдээс дүгнэж мэдээлэх гэсэн юм.  

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой дөрвөн баримт байна.

Үүнд: Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2008 онд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гарчихсан байхад нарийн царигийн төмөр тавиулах асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уухайлан дэмжиж явсан хүн. Энэ талаарх баримт бий.

Эрүүгийн хууль, эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулийн төслөөр Монголын тусгай албан хаагчдыг ажилгүй болгох төсөл санаачлан зүтгэж байсан хэсэг гишүүдийн дотор түүний нэр бас цохиж л явсан.

"Хилийн цэргийг хилийн цагдаа болгох талаар олон жил бодож яваа юм" гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

2015 оны 8 дугаар сард өршөөлийн тухай хууль батлагдсан. Өршөөлийн хуулийн дараа эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задалж орхисон. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажилласан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Би хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох талаар олон жил бодож яваа юм.

Үүнийгээ одоо биелүүлье" гэж хүртэл ярисан байдаг. Харин олон нийтийн эсэргүүцэл, хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал батлагдаагүй.

Аливаа батлагдаж байгаа хуулин дээр гадны нөлөөллүүд их байна. Ялангуяа 2014 онд шинэчлэгдэн батлагдсан газрын тосны тухай хууль байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Гарамгайбаатарын захирамжаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлын хэсэг байгуулж энэ хууль дээр ажилласан.

Гэтэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уг хуулийг өөрөө санаачлаад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байхад давхар гурван хүнтэй ажлын хэсэг байгуулчихсан. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тэргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтээр хуулийг баталчихсан.

Эд нарын батлуулсан хууль нь Монголын тал газрын тосны олборлолтоос ногдол ашиг авахыг багасгасанд л хамаг учир байгаа юм.

Мэдээллийн дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-ын дарга Б.Хурцад албан шаардлага хүргүүлнэ". гэлээ.