Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн шахалтаар Дутертэ маргаантай арлуудад хийх айлчлалаа цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын нэгэнд зочлон, төрийн далбаа мандуулах тухайгаа ярьж байсан Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ Бээжингийн шахалтаар шийдвэрээсээ буцжээ.

Тэрээр Лхагва гарагт Саудын Арабын нийслэл Рияад хотод цагаач филиппинчүүдийн өмнө үг хэлэхдээ “Хятад улстай найрамдалт харилцаатай байдгаа хүндэтгээд би тэр аралд зочилж, далбаа мандуулахаа болихоор шийдсэн” гэж ярьсан байна.

“Тэд нар намайг одоохондоо очоод хэрэггүй гэж гуйсан тул би Хятадыг хүндэтгээд төлөвлөгөөнөөсөө татгалзлаа” гэсэн Дутертэ өөрийнхөө оронд хүүгээ явуулж магадгүй гэжээ.

Дутертэ “хэрвээ маргалдагч улсуудын төрийн тэргүүнүүд бүгд маргаантай арлуудад ээлж дараагаар очиж, далбаагаа хатгаад эхэлбэл аюул болно” гэж Бээжингээс түүнд анхааруулсан гэсэн байна.

Жил бүр $5 их наядын бараа тээвэрлэлт дайрч гардаг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж үздэг ба Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд мөн булаацалддаг юм.

 

Эх сурвалж: Reuters