“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай’’хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийсэн байна.
Энэхүү шалгалтад 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор гэсэн сургуулиудыг хамруулсан.
Боловсролын тухай хуулиар тухайн сургалтын орчныг зориулалтын дагуу хэрэглэх ёстой гэдэг заалт байдаг. Гэтэл дээрх арван сургуулийг шалгахад сургалтын орчныг гадны аж ахуйн нэгж байгууллагуудад гэрээгээр болон хувь хүмүүст түрээсээр ашиглуулдаг зөрчил гарсан байна.
Өөрөөр хэлбэл, спорт заал сурч боловсорч байгаа хүүхдүүдийн бие бялдараа чийрэгжүүлэх, хичээл орох л зориулалттай газар болохоос ямар нэг ашиг олох зүйл биш юм. Цаашид бид энэ талаар сургуулиуд дээр шалгалт хийх болно” гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай" хөтөлбөртэй холбогдох асуудлаар үнэлгээ өгөхөд нийт хяналт шалгалтанд хамрагдсан 197 сургуулийн
159 сургуулийн цайны газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд
Их эрсдэлтэй газруудыг дурьдвал: ХУД-ийн Оном, 26, ЧД-ийн 50, 5, БГД-ийн 19, БЗД-ийн 202, 120, 137 дугаар сургуулиудийн “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд “Их” эрсдэлтэй дүгнэгджээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7,170,000 төгрөгийн шийтгэл ногдуулж ажилласан байна.
Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, тарагаар/ үйлчлэхээр болжээ.