Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай, Хөвсгөл аймагт болох хаврын бүсийн уралдааныг хойшлууллаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: www.MPA.mn

Монголын морин спорт, уяачдын холбооноос төрийн бус байгууллагуудаас Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаатай холбогдуулан Говь-Алтай, Хөвсгөл аймагт зохиогдох хаврын бүсийн хурдан морины уралдааныг хойшлуулжээ.

Захиргааны хэргийн шүүхээр хэргийг эцэслэн шийдэх хүртэл уг уралдааныг хойшлуулж байгааг мэдэгдэлдээ дурдсан байна. 

 

Хөвсгөл болон Говь-Алтай аймгуудад энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагдах байсан юм.

Засгийн газар Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан бүс, бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр гаргаад байсан бөгөөд нэр бүхий төрийн бус байгууллагууд хаврын уралдаанд хүүхэд унуулж байгаа нь буруу гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, зохион байгуулах нь буруу гэсэн шийдвэрийг гаргаад байсан билээ.