Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэг дэмжигчид амиа алдаж, шархдсан хэрэг гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосчууд бүгд Пак Гын Хэг ерөнхийлөгчийн суудлаас нь буулгахыг дэмжсэнгүй. Өнөөдөр өглөө Үндсэн Хуулийн Шүүхийн гадна ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болсноос хоёр хүн амиа алдаж, таван хүн шархдсан байна.

Үндсэн хуулийн шүүхийн найман шүүгч санал нэгтэйгээр шийдвэр гаргасны дараа 60 ба 70 гаруй насны хоёр иргэн ухаангүй болсныг эмнэлэгт хүргэх замд амиа алджээ.

Тэд шүүхийн байранд нэвтрэхийн тулд цагдаагийн хамгаалалтыг давах гэж яваад осолдсон бололтой. Мөн ийм шалтгаанаар өөр таван хүн хүнд шархдаж, гэмтсэн байна. Тэдний нэг 50 орчим насны эрэгтэй цагдаагийн автобусны дээвэр дээрээс “ерөнхийлөгчийг би өөрийн амийг золиослон байж хамгаална” гэж хашхираад өөрийгөө хутгалжээ.

Ерөнхийлөгчийн дэмжигчдийг зогсоохын тулд цагдаа нар хүч хэрэглэж, нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.

Өнөөдөр шүүхийн ордны гадаа мөн олон мянган хүн ерөнхийлөгчийг огцруулсан явдлыг тэмдэглэн баярлаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: Korea Times