Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Фүкүшимагийн ойролцоох хотуудыг зэрлэг гахай эзэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2011 онд Фүкүшима Дайчи цөмийн станцад осол гарахад ойр орчмын хүн амыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Тэгвэл станцаас 4 км зайтай далайн эргийн Намиэ хэмээх жижиг хотод оршин суугчид нь эргэн ирээд зэрлэг гахайн сүрэгтэй нүүр тулжээ.

Дунджаар 90 кг жинтэй зэрлэг гахайнууд иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа цацраг идэвхит туяанд автсан хотыг эзэмших болсон байна. Намиэ хотын дарга Тамоцу Баба “үнэндээ энэ хотын эзэн нь хүмүүс юм уу, гахайнууд юм уу гэдэг нь мэдэгдэхгүй болсон байна” хэмээн ярьжээ.

 
 

Тэр “хэрвээ бид тэднийг устгаж хотоо чөлөөлөхгүй бол нөхцөл байдал хяналтнаас гарахад хүрээд байна” гэлээ.

Хэдийгээр Намиэ хотын цацраг идэвхит туяаны хэмжээ хэвийн түвшинд хүрснийг Японы эрх баригчид баталж байгаа ч хотын 21,500 орчим оршин суугчдын тал орчим хувь нь буцаж ирэхгүйгээр шийджээ.

Тэд хорт туяаны нөлөө байхгүй болсон гэдэгт итгэхгүй байгаа юм.

Зэрлэг гахайнаас салахын тулд хотын захиргаа урхи тор тавьж, орсных нь дараа буудаж байгаа гэнэ. Хүмүүсийг нүүсний дараа уулнаас бууж ирсэн зэрлэг гахайнууд эзгүй хотод дасаад буцах хүсэлгүй болсон тул ингэж салахаас өөр аргагүй байгаа ажээ.

Японы эрх баригчдын тооцоолж байгаагаар Фүкишима хавийн хотуудад 13,000 орчим зэрлэг гахай орж ирсэн байна. Фүкүшима мужийн захиргаа анчдад шагнал урамшуулал амлаж гахайнуудыг устгах ажиллагаа явуулж байгаа юм.

 
 

Гэвч зэрлэг гахайн нөхөн үржилт хурдан тул энэ арга нь тийм амар биш байгаа аж. Зэрлэг гахай таван сар үр төлөө тээсний дараа 4-6 тоорой төрүүлдэг юм.

Шинээр төрсөн тооройнууд нь хоёр жилийн дараа нас бие гүйцдэг байна.

Цацраг идэвхит туяаны орчинд зэрлэг гахайнуудын 2-3 үе амьдарсан нь бас судлаачдыг гайхшруулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл зэрлэг гахайн сүрэгт хорт туяа нөлөөлсөн гэсэн шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.

 

Эх сурвалж: SputnikNews