Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн үед 10 нярай тутмын 1 нь эмгэгтэй төрж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд шинээр төрсөн 10 нярай тутмын 1 нь ямар нэг эмгэгтэй төрж байна гэсэн судалгаа байгаа бөгөөд тэр дундаас ихээхэн давтагдаж буй нь харшил болон бага жинтэй төрөлт юм. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн дийлэнхи нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, баталгаагүй байдал, агаарын болон хөрсний бохирдол зэрэг юм.  

Хүүхдийн өдөр тутмын арчилгаа, шимт бодисын хэрэгцээ, зөв зохистой хооллолтын үр дүнд хүүхэд эрүүл өсч торних боломжтой учраас энэхүү сэдвийг хөндсөн хүүхдийн эмч нарын бага хурал ирэх 3-р сарын 18-ний өдөр Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдах гэж байна.

Жил бүр уламжил болгон зохион байгуулагддаг хүүхдийн эмч, мэргэжилтнүүд нарын дундах онол практикийн бага хурал энэ жил “НЯРАЙ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ’’ сэдэвтэйгээр улсын дүүрэг, өрхийн эмнэлэг болон хувийн эмнэлгийн хүүхдийн 200 гаруй эмч нарыг хамарч зохион байгуулагдах юм.  Хүүхдийн эмч мэргэжилтнүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж энэхүү асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж ажиллаж байгаа нь тун сайшаалтай. 

Өнгөрсөн жилийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх хорооны хүүхдийн эмнэл зүйн зөвлөх, ОХУ-ын Холбооны Төвийн Тойргийн хүүхдийн ерөнхий эмч, ОХУ-ын гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова Монголд айлчлан ирж “ХҮҮХДИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН ТОГТОЛЦООНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГ ТҮҮНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА”-т сэдэвтэй онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ жилийн хувьд хүүхдийн эмчээр нарийн мэргэшсэн Монголын анагаах ухааны докторууд хурлыг удирдан явуулах юм.

Хурлаар хэлэлцэх сэдвүүд болон илтгэгч эмч нар:

  1. “НЯЛХСЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХООЛНЫ СОНГОЛТ” АУ-ны доктор, клиникийн профессор, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Б.Баясгалантай 
  2. “БАГА ЖИНТЭЙ ТӨРСӨН ХҮҮХДИЙН ШИМТ БОДИСЫН ХЭРЭГЦЭЭ БА ХООЛЛОЛТ” АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш З. Гэрэлмаа
  3.  “НЯЛХСЫН БӨӨЛЖИХ, ГУЛГИХ ХАМ ШИНЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Д.Өлзий
  4. “ХАРШИЛТАЙ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ” АШУ-ны магистр, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л. Баярхүү
  5. “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ТАРГАЛАЛТ” АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС- Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Г. Эрдэнэтуяа

Хурлын ерөнхий зохион байгуулагч Голланд улсын Nutricia компанийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер ‘’НАНО ИНТЕРНЭЙШНЛ’’ ХХК, Хамтран зохион байгуулагч ‘’Монголын перинатологи нийгэмлэг’’ ажиллаж байгаа юм. 

‘’НАНО ИНТЕРНЭЙШНЛ’’ ХХК нь ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн №1 Голландын Нутришиа, Перфетти Ван Милле, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Америкийн Пепсико, Японы Као, Германы Байрсдорф, Юнилевр зэрэг 25 гаруй дэлхийн шилдэг компаниудын Монгол дахь дистрибъютерээр ажиллаж Чупа Чупс, Ментос, Аквафреш, Сенсодин, Ваниш, Лэйс чипс, Агуша хүүхдийн бүтээгдэхүүн , Голландын Нутрилон, Германы Нивеа зэрэг 1000 гаруй ахуй, гоо, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг билээ.

Мөн хурлаар илтгэл тавих нарийн мэргэшсэн хүүхдийн эмч нарын “ЭЭЖҮҮДЭД ТУЛГАМДДАГ 50 АСУУЛТ”-ын хариултыг цуврал хэлбэрээр хүргэхээр бэлтгэгдэж байгаа талаар сонирхуулахад таатай байна. Манай сайт энэ талаар эргэн сурвалжилж мэдээллийг уншигчиддаа хүргэж ажиллах болно.  

Энэхүү “Нярай, бага насны хүүхдийн хооллолт’’ сэдэвт онол практикийн хуралд оролцох хүсэлтэй нярайн болон хүүхдийн эмч нар 94044050 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. 

Монголын үрс эрүүл өсч торних болтугай!

http://nanointernational.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.