Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Германд сүхээр зэвсэглэсэн халдлага гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баруун Германы Дюссельдорф хотын галт тэрэгний өртөөн дээр сүхээр зэвсэглэсэн этгээдүүд зорчигчид руу халдсан хэрэг өнгөрсөн шөнө гарлаа.

Халдлагын улмаас таван хүн шархдаж, хоёр этгээд баривчлагдсан байна. Бусад халдлага үйлдэгчид хэргийн газраас зугтсан байх магадлалтай байгаа гэнэ.

Цагдаа нар ямар шалтгаанаар халдлага гарсан, хэдэн хүн оролцсоныг илрүүлээгүй байна.

Галт тэрэг, зорчигчдын хөдөлгөөнийг хааж, цагдаагийнхан хэргийн бүсэд шалгалт хийгээд эхэлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Берлиний зул сарын захад гарсан ачааны машинтай халдлагаас хойш Германы эрх баригчид байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Тухайн үед 12 хүн алагдаж байжээ. Германы аюулаас хамгаалах албаны мэдээлж байгаагаар тус улсад 10,000 радикал исламист орогнож байгаагийн 1,600 нь террорист байгууллагуудтай шууд холбоотой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post