Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн дурын байгууллагууд ХӨГЖЛИЙН төлөө чууллаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын сайн дурын байгууллагуудын төлөөллүүд “Монголын сайн дурын үйл ажиллагааны хандлага, хөгжил” форумд оролцлоо. Тус форум нь орон нутгийн хөгжилд сайн дурынхны оролцоог тодорхойлж сайн засаглалыг бэхжүүлэхийг дэмжих, Олон улс дахь сайн дурын үйл ажиллагааны бодит туршлагаас суралцан улмаар Монголын сайн дурын үйл ажиллагааны хандлага, хөгжлийн ерөнхий чиглэлийн дагуу бүтээлч хамтын ажиллагааг бий болгох зорилтын дагуу амжилттай хуралдлаа.

Форумыг Монголын сайн дурынхны төв, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Гүүд нейборс Монгол ОУБ, Парк зочид буудал, Color pen, Жүр үр ХХК, ADRF Mongolia зэрэг олон байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулж 150 гаруй оролцогчид чууллаа.

Тус форумд оролцсон сайн дурынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд дараах саналуудыг салбар хуралдаануудаар дэвшүүлж, 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөөндөө тусгахаар болсон байна. Үүнд:

  • Мэдээлэл дамжуулах тодорхой нэг сувагтай болох
  • Сайн дурын байгууллагуудын хамтарсан уулзалтуудыг тогтмол хийх
  • Загвар үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх (Жишээ нь эрүүл мэндийн сайн дурынхны хөтөлбөр)
  • Сайн дурын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын менежментийн тогтолцоог сайжруулах, харилцан туршлага солилцох
  • Сайн дурын ажилтны аюулгүй байдал, сургалт хөгжил, урамшууллыг байгууллага бүр шийдэх тогтолцоо бүрдүүлэхэд хамтран ажиллах
  • Сайн дурын ажилтны хэрэгцээг тодруулах, сонгон шалгаруулах, сургах, ажлын байрны тодорхойлолт эрх, үүргийн хүрээнд ажиллуулах, хянах, идэвхижүүлэх тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах
  • Төрийн байгууллагуудад сайн дурынхны хариуцсан ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөх
  • Сайн дураараа гадаадад ажиллаж байсан сайн дурынхантай холбогдож зөвлөх клуб байгуулах
  • Зөвлөх клубтэй хамтран ажиллаж гадаадад сайн дурынхан илгээхэд хамтран ажиллах
  • Сайн дурынхны байгууллагуудын сүлжээнд элсэх
  • Сайн дурын байгууллагууд болон сайн дурын ажилтны талаар нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахад хамтран ажиллах.