ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Fitch: Монголын арилжааны банкууд өндөр эрсдэлтэй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Олон улсын санхүүгийн судалгааны Fitch агентлаг Монгол Улсыг Олон улсын валютын сангийн “Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-т хамрагдсан ч арилжааны банкууд өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Fitch агентлагийн үзэж буйгаар Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж, санхүүгийн эрсдэлээ бууруулж чадах ч Монгол Улсын арилжааны банкуудын активын чанар муу сул, банктай холбоотой дүрэм, журам хатуу байгаа тул банкны систем эрсдэл өндөртэй гэж дүгнэсэн байна.

Тус агентлаг Монгол Улсын банкны систем Ази, номхон далайн орнуудын хэмжээнд ажиллаж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгож чадаж байгаа ч банкны салбарт төрийн оролцоо их, хатуу чанга хууль тогтоомжтой, санхүүгийн эрх чөлөөний байдал сул байгаа нь ийнхүү банкуудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байгаа юм.

Монголын банкны системийн сул байдал ирэх таван жилд үргэлжлэх өгөөд Засгийн газрын зүгээс санхүү, эдийн засгийн орчныг нэн даруй чөлөөтэй болгох ёстой гэж үздэг байна.

Дашрамд сануулахад Fitch агентлаг өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “-B” төвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эрсдэлтэй [182.160.2.52] 2017/3/9
нь үнэн шүү дээ. Засгийн газар, өөрөөр хэлбэл хэн нэгний лобби нь дураараа банкийг оролдож болдог, эсвэл том компанийн төлөөлөл дураараа их хэмжээний зээл авдаг гэх мэт. Чөлөөт эдийн засгийн дүрмээр яваагүй л тул маш өндөр эрсдэлтэй.
0 | 0 Хариулах
Далд санаа!!! [125.0.248.134] 2017/3/7
Гадны бакнуудад зах зээлээ нээ гэж л цаагуураа шахаад байна даа. Санаатай гарууд шүү. Гол нь оруулж болохгүй гэсэн үг биш ч гэлээ, сайн төлөвлөж судалж байж л оруулж ирсэн нь дээр байх даа.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.133] 2017/3/7
Do not invest in Mongolia, Mongolia government will nationalize your investment and money
0 | 3 Хариулах
Монгол Улсын арилжааны ба [202.21.106.166] 2017/3/7
Монгол Улсын арилжааны банкуудын активын чанар муу сул, банктай холбоотой дүрэм, журам хатуу байгаа
0 | 1 Хариулах
Зочин [122.201.22.29] 2017/3/7
Банкнуудыг яаж ямар хатуу бодлогоор бариад хэцүү байдалд оруулчихсан гэж. Өнгөрсөн 25 жил зах зээлийг дангаараа л ноёрхож ирлээ ш дээ. 2008 оны Дэлхийн эдийн засгийн хямралд энэ үнэлгээний гэх байгууллага том үүрэг гүйцэтгэсэн байдаг шүү. Мэдэхгүй нь Inside Job гээд үзээрэй.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.122] 2017/3/7
Гадаадын банк орж ирэх гэхээр л баахан эх оронч царайлсан банкны нийтлэгч нар айлгаад эхлээд байхаар одоо тэгэлгүй яахав. Удахгүй хэдэн банкууд нь дампуураад дуусна.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.119.154] 2017/3/7
Монгол хүн гэж цагдаж, журамлаж байхгүй болохлээр хулхидчих гээд болохгүй зүйл хийчихгээд байдаг нь хэцүү юм даа. Төр засаг хяналтын байгуулгууд нь ч нэг сонин ажил хийж байна гэж дарамтлахыг ойлгодог. Тэр нь тэгээд ийм эрсдэлийг үүсгэж байна. Банкууд ийм байхад даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээлүүд нь бүр доор байх нь тодорхой.
3 | 0 Хариулах
1 [122.201.22.62] 2017/3/7
Joomoo [хориотой үг] geed geree shataavaa bankuud dampuurval mgl uls oorsdoo l hezuu baidald orno shuu
0 | 0 Хариулах